Монгол Улс: хорих ял шийтгүүлсэн сэтгүүлчийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хаалттай явуулах нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах ноцтой үр дагавартай

Д.Тулга / Улстөр

Энэ онд хорих ял шийтгүүлсэн Монголын сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал болохтой холбогдуулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь шүүхийн процесс нээлттэй бус байгаад санаа зовниж байна. Хаалттай явагдах уг шүүх хуралдаан нь Монголд хэвлэлийн эрх чөлөөг асар ихээр хөсөрдүүлэх эрсдэл авчрах аюултай жишиг тогтооно.

Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр товлогдсон Zarig.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч 11 дүгээр сарын 5-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн.

Өнгөрсөн долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хаалттай хуралдаж, сэтгүүлчид 4 жил 9 сарын хорих ял оноосон. Н.Өнөрцэцэгийг "татвар төлөхөөс зайлсхийсэн", "хувь хүний нууцыг задруулсан", "төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан", "мөнгө угаасан", "илт худал мэдээлэл тараасан" гэх 5 зүйл ангиар буруутгасан. Тус шүүхээс шүүх хуралдааныг хаалттай явуулсан үндэслэлээ үндэсний аюулгүй байдал болон бага насны хүүхдийн эмзэг мэдээллийг хамгаалах үүднээс хэмээн тайлбарласан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх аливаа мэдээллийг бүрэн хааж байгаа нь түгшүүр төрүүлж байна.

Монголын иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явцыг ихээхэн шүүмжилж, сэтгүүлчийг буруутгаж байгаа үндэслэл нь ноцтой хэдий ч шүүх хуралдааныг хаалттай явуулсанд түгшиж буйгаа илэрхийлсэн. Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд, энэхүү шийдвэр нь ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж, улмаар “хэвлэл мэдээллийн салбарынханд үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй болох, айлган сүрдүүлэлтийг тулган хүлээлгэх, сэтгүүлчдэд өөрийн цензурыг бий болгох” үр дагавар авчирна гэж мэдэгджээ.

“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр шүүх хуралдааныг хаалттай явуулж, сэтгүүлчид 5 шахам жилийн хорих ял оноосон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Монголын сэтгүүлчдийг олон нийтийн ашигт нийцсэн сэдвээр эрэн сурвалжлахаас эмээхэд хүргэж болзошгүй аюултай жишиг тогтоож байна. Тус хэргийг хянан хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүх хуралдааныг ил тод, олон нийтэд аль болох нээлттэй явуулахыг уриалж байна.

Седрик Алвиани,
Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Товчооны дарга

Н.Өнөрцэцэг нь Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэг, мөнгө угаасан үйлдлийг эрэн сурвалжилж, илчилснээрээ олонд танигдсан. RSF-т байгаа мэдээллээр, сэтгүүлч үүнийхээ төлөө нэр төр гутаасан гэх хэргээр 16 удаа шалгагдаж байв. Өнөрцэцэгт анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ олон нийтийн сүлжээнд шүүхийн үйл ажиллагааг шүүмжилсний төлөө “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгасан ба улмаар түүнийг хүнд гэмт хэргээр ялласан. Сэтгүүлчийг 2023 оны арванхоёрдугаар сард баривчлан саатуулж, хоёр сар гаруй хугацаанд цагдан хорьсоны дараа суллаж, хорих анги руу явуулах хүртэл гэрийн хорионд байлгасан.

Монгол Улсын Засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг сахих үүрэг амлалт өгсөн боловч тус улсад хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал доройтсоор байна. 2024 оны тавдугаар сард сэтгүүлч Аюурзанын Баярмааг баривчлан саатуулж, улмаар Шадар сайд асан, одоогийн УИХ-ын гишүүний хууль бус шинжтэй үйлдлийг илчилсэнтэй холбогдуулан яллагдагчаар татсан.

Монгол Улс 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 109-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2020 оноос хойш 36 байраар эрчимтэй ухарсан үзүүлэлттэй байна. Сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх нь түгээмэл үзэгдэл болж, хэвлэл мэдээллийн төвлөрөл өрнөж, улс төрийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт, авлига хээл хахууль нэмэгдэж буй нь тус улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг “хүнд” гэсэн ангилалд тооцогдоход хүргэж байна


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.73] 2024-11-11 00:28:37

Шүүх байх хэрэг байгаа юмуу

Зочин [66.181.189.69] 2024-11-10 12:50:10

Их даварсан авгай даа. Өөрөө унасан.Гэмгүй байсан бол үат,шатны шүүх яагаад ял оноов.Төрийн ордонд дураараа хүн бүрийн аманд мик тулгаад,доромжилоод,зг хэлээрээ дайраад хуц ухна тавьчихсан юм шиг байсан. Бас хүнийг жаншаа ид гээд. Хүмүүсийг их турхирана,хагална үймүүлнэ,бас ч сайн жүжигчин.

зочин [59.153.86.104] 2024-11-09 23:21:56

шүүгч, прокурор ,цагдаа ардчилсан монгол улсад амьдарч байна гэдгээ огт мэдэхгүй 1930 аад оны Сталины дэглэмд ажиллаж амьдарч байна гэж сэтгэн бйгаа юм биш үү

Зочин [103.212.119.229] 2024-11-09 16:56:10

ӨНӨРӨӨ хоригдох л ёстой юм байлгүйдээ бид ч ёстой ямар ч мэдлэггүй хүүрнүүд юмаа хууль мэдэхгүй, эрхээ мэдэхгүй, явдал мөрөө мэдэхгүй, ааш араншингаа мэдэхгүй идэж уухаа мэдэхгүй, өмгөөлж хамгаалахаа мэдэхгүй ёстой мэдэхгүйн туйлууд юм байна хоое. Хууль мэддэг, хулгай мэддэг, хэрүүл мэддэг, хорлох гүтгэх ийг мэддэг УЛСЫН БААТАР БАТ-ҮҮЛ ЭНЭ ТЭР ӨНӨРӨӨ ӨМГӨӨЛӨН ХАМГААЛААД ГАРГААД АВЧ БОЛДОГГҮЙ ЮМУУ ГЭРИЙН ХАЯАНД ХЭВТЭХ ХӨГШИН БАНХАРШИР ХОЛООС ХУЦААД БАЙХ НЬ ҮНЭХЭЭР ХУЛГАЙЧ ЗАН ЮМАА. ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ИРГЭД ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ ИРГЭД ХИЧНЭЭН ӨРӨВДӨӨД ХАЙРЛААД ХАРУУСААД ЯАХ Ч АРГА АЛГА ЮМ. ХИЙ ДЭМИЙ Л УУР ХҮРЭЭД ӨНӨРӨӨГИЙН БУРУУ ХОРИХ НЬ ЗӨВ ГЭЖ Л ХЭДЭРЛЭХ ЮМ ДАА ХУУЛЬ МЭДДЭГ БАЙХ НЬ ЧУХАЛ Л ЮМ. ӨМГӨӨЛӨГЧИД ГЭЖ ШАЛ ХУДЛАА ХУЛГАЙЧУУД БАЙХ ШИГЭЭ САЙН ӨМГӨӨЛӨГЧ ЯМАР ХЭЦҮҮ БЭРХЭЭС ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ СУГА ТАТДАГ БИЗДЭЭ ТЭХЭД ЭНЭ ӨМГӨӨЛӨГЧИД ЗҮГЭЭР ХАР ХЭРЭЭНҮҮД ЮМ ХӨӨЕ ШАЛ ХУДЛАА ГАРУУД

Mongol [77.119.198.10] 2024-11-08 18:11:04

Yooy. Ene door bichij baigaa Hunenzeruudee. Yamar muuhai huniig helne we! Yadaj zugeer ugeer helj bolohgui yu? Ta nar uursduu iim baidald orood humuus ta nariig ingej helwel Ta uuruu yaj huleej awah we? Bodood uzeech!!! Amiddaa bie bienee Hairla. Buruu ch bai zuw ch bai.

Зочин [202.72.245.121] 2024-11-08 16:13:09

Hudlaa shantaachnii huuhen. zohih ylaa avah heregteishd

Зочин [203.164.246.3] 2024-11-08 15:12:32

Монголын Шүүхийн шийдвэр гадны байгууллагын нөлөөнд орох ёсгүй Буруутай нь тогтоогдоод шүүх шийдвэрээ гаргасан Үүнд хэн ч нөлөөлөх ёсгүй

Зочин [202.72.245.121] 2024-11-08 13:47:31

Худал хуурмаг зүйл илэрсэн бролоод л хорио байлгүй. Энэ одоо ухаармаар юмаа. Эцэст нь өөрөө өөрийгөө өмөөрөх гээд хавийн юм хамаад явчих юм.

Зочин [202.126.91.187] 2024-11-07 22:25:33

ХӨДӨӨНИЙХӨН АРАЙ Л МУУХАЙ МУУ АРГАТАЙ МУГУЙД ХҮМҮҮС БАЙХ ЮМАА.. ӨӨРИЙНХӨӨ БУРУУГ ХҮНИЙ БОЛТОЛ НЬ ГҮЖИРДДЭГ ЁРЫН ХҮМҮҮС БОЛ ХӨДӨӨНИЙХӨН ТЭР ТУСМАА ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН БУЗРУУД. МОНГОЛД ЭНЭ СУМЫН ХҮМҮҮС АРӨЙ Л БУЗАР ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ ӨСӨЖ ҮРЖДЭГ ГАЗАР ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ХҮМҮҮС ХАМГИЙН АЮУЛТАЙ БУЗАР ХҮМҮҮС ЯПОН ДАРУУЛГА,, СЭТГҮҮЛЧ ӨНӨРЦЭЦЭГ ГЭХ МЭТ

Иргэн [122.201.31.232] 2024-11-07 10:23:43

Ажилаа хийж байх даа ёс зүйтэй байхад яаасан юм бэ.Арайл дэндүү бүдүүлэг хүн шантаазалсан хүн хог энэ аав ээж нь ч гэсэн буруу зүйл хийгээд байна гэж сануулсан юмуу.Бүгдээрээ муухай нүдэнд хүйтэн муухай хүмүүс.Төр буруутай байна гээл ял өгсөн байх гэмгүй хүнийг шоронд хийхгүй битгий гоншигноод байгаач

Зочин [202.126.91.210] 2024-11-07 06:33:59

Teneg yankhan yalaa edel huduunii hun hog

Зочин [103.168.34.133] 2024-11-06 22:23:14

Эээ сэтгүүлчид минь өмгөөлөгчөөс 20к-р ядаж зөвлөгөө аваач дээ. Хуулийн дээр ямар хурлыг хаалттай, нээлттэй явуулахыг тодорхой заасан байгаа. Хэдий болтол зөрүүдлэх гэсэн юм.

Зочин [59.153.112.18] 2024-11-07 09:27:09

мангар аа, чамайг шоронд хийнэ гэж шийдсэн л бол, жишээ нь чи төрийн хулгайчийн хөлөн дээр санамсаргүй гишгээд гар барьсан гэж бодьё, түүнийг чинь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, хахууль өгөхийг завдсан гэдэг зохиомол хэрэг үүсгээд хурлыг чинь хаалттай хийгээд рошонд явуулах эрсдэл үүсээд бна, үүний дараа чи мянга орилоод нэмэргүй, бүх юм хуулийн дагуу гээд л амыг чинь хаана


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.