ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.08) хуралдаан 09 цаг 46 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж, 2025 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тогтоолын төслийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагуудыг тогтвортой хангахад хэрхэн нөлөөлж буй эсэхэд үнэлгээ хийж, энэ талаарх дүгнэлт болон авч хэрэгжүүлэх саналаа 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэсэн бол, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тогтоолын төслийг баталбал төрийн болон хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй болох тул төсвийн төслийг Засгийн газарт буцаах саналтай байв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар төсвийн тодотголыг 2025 оны II улиралд багтаан өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Т.Аубакир нар төсвийн тодотголыг 2024 онд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэхээр өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд гишүүдээс гаргасан тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас тогтоолын төслийн Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан хийж, Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон 14 гишүүний 9 нь буюу 64.3 хувь нь дэмжлээ.
Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив.
Байнгын хорооноос дэмжсэн саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
bb pujcka prihlaseni [185.104.217.151] 2024-11-13 16:43:03
Přijetí hypoteční platby může být problematické pokud nemáte rádi čekání v dlouhých řadách , vyplnění závažné formuláře , a odmítnutí úvěru na základě vašeho úvěrového skóre . Přijímání hypoteční platby může být problematické, pokud nemáte rádi čekání v dlouhých řadách , podávání extrémních formulářů , a odmítnutí úvěru na základě vašeho úvěrového skóre . Přijímání hypoteční platby může být problematické , pokud nemáte rádi čekání v dlouhých řadách , vyplnění extrémních formulářů a odmítnutí úvěrových rozhodnutí založených na úvěrových skóre . Nyní můžete svou hypotéku zaplatit rychle a efektivně v České republice. https://groups.google.com/g/sheasjkdcdjksaksda/c/W5BiXOMc_uI
УЛСЫН ТӨСӨВ [202.179.27.114] 2024-11-11 12:22:38
ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕИЙН ТЭМЦЭЛИЙН ҮР ДҮН 00-ТЭЙ ТЭНЦСЭН. ЯАГААД ИЙМ БОЛОВ ГЭДГЭЭ ЭХЛЭЭД ОНШЛОХ. ДЭНСЛЭХ НЬ МАШ ЧУХАЛ. ЧУХЛААР БАРАХГҮЙ ЭХНИЙ АЖИЛ. УЧРЫГ НЬ ОЛЖ БАЙЖ ТӨСВӨӨ ХЭМНЭХ ТАНАХАА ЯРИНА.... БАС ТЭР ДАВААСҮРЭНГИЙН ЯРИАД БАЙГАА ХЭРХЭН ЯАЖ ТАНАХ, ХААНА ЯМАР ЗАРДАЛ НЭМЭГДСЭНЭЭ ОНОШЛОХ. ЭС ТЭГВЭЛ ТОДОТГОЛЫГ АСУУДАЛ ҮР ДҮН БАС Л 00-ТЭЙ ТЭНЦЭНЭ. ХАЙРАН САЙХАН ЗАЛУУСЫН ЗҮТГЭЛ ТЭМЦЭЛ ТАЛААР НЭГ БОЛОХ ВИЙ...
Зочин [45.117.35.22] 2024-11-11 11:48:44
DAVAASUREN UURIINHUU SHAHAAG HIIDEG. UCHNUUN JILD TURIIN BUHEL SALVART AJILLALAA. YU HIISEN BILEE? SHANTAACHIN.
ЗОЧИН [202.126.91.143] 2024-11-11 10:57:01
МОГОЙН ГОЛ, ШИВЭЭ ОВООГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИУЛААГҮЙ ЖДҮ, БЗС, 10 ХУВИЙН ПОП ХУЛГАЙЧИЙГ ХОЙД БҮСЫН ТЭНЭГҮҮД ИХ Л ШҮТЭХ ЮМ ДАА
Mongol [85.7.152.230] 2024-11-10 17:03:24
10%
Зочин [202.126.91.193] 2024-11-10 14:21:49
За битгий нэг рүүгээ дайраад бай улсын ХӨГЖИЛ НЭГ ИРГЭНЭЭС ЭХЛЭНЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ АВ. ХАРИН Ч ДАВААСҮРЭН ЗӨВ ГИШҮҮН ШҮҮ
ЗОЧИН [202.126.91.143] 2024-11-11 15:05:11
ЭНЭ ХУЛГАЙЧИЙНХАА ХИЙСЭН АЖЛЫГ ТООЧООД ХАЛААЧ БӨГС ДОЛООГЧОО
ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ХУВАЛЗ [45.117.35.22] 2024-11-09 15:08:15
ЭНЭ ДАВААСҮРЭН ОЛОН УДАА СОНГОГДСОН. ОЛОН АЛБАН ТУШААЛД Ч ОЧСОН. МОНГОЛ УЛСАД ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛСЭН БЭ? САНХҮҮГИЙН САЙД, БАРИЛГЫН ЯАМ, ЭРЧИМ ХҮЧ ДАНДАА ХУЛГАЙЛНА. ОДОО БОЛООГҮЙ ЮУ
Зочин [59.153.113.221] 2024-11-10 12:00:43
10 хувийн хоргол нэр тэй л үлдсэн
ээ чааваас ийм төсөв баталдаг гэнэ [66.181.186.38] 2024-11-09 13:34:01
төсвийн төслийг засгийн газарт буцаагаад 24 оны төсвийн дагуу төсөв зарцуулаад явж байгаад чамбай төсвийн Төсөл УИХ хүлээн аваачдээ. Аргаа ядаж төсөв баталсан болж дүр эсгээд шаардлага хангахгүй төсвийг зөвшөөрч буй нь нэг л БИШЭЭ.. Угаасаа даваасүрэн энэ ажлыг хийж чадах чадвартай хүн биш шүүдээ. 2 талд хөлбөрч төрд суудал зайдлахын төлөө НҮДЭЭ УХАЖ ӨГӨХ, АВгАЙ ХҮҮХДЭЭ ЗОЛИОСЛОХООС Ч БУЦАХГҮЙ л явдаг арчаагүй нэгэн шүүдээ. Жавхлан Давасүрэн 2-оос өөр хүн энэ ажлыг хийх хэрэгтэй шүү. Тэмүүлэн бол төсвийн байнгын хороонд яг тэнцэх арай зөв юм хардаг хүн байгаа. Сангийн сайдад Булгантуяаг тавиад хар л даа.эрх биш дэд сайд хийсэн эдийн засгийн чиглэлийн үхн байна. Жавхлан шиг худал ярих, хувиа хичээсэн дөргүй бух араЙ Ч БИШ БОЛОВУУДАА.
Зочин [103.212.117.211] 2024-11-09 12:30:50
10%
Зочин [103.212.118.188] 2024-11-08 17:19:24
Хамгийн чухал улсын луужин болох ач холбогдол бүхий баримт бичгийг ингэж гурилдаж батлах гэж дээ,ард иргэдээ,сонгогчдоо сонсдоггүй юм гэхэд хажуудаа сууж байгаа УИХ-ын гишүүдээ сонсохгүй хүч түрэн төсвөө баталж байгаа нь эх орныхоо хөгжлийг дэмжих биш харинч сөргөөр нөлөөлөхүйц төсөл болчиховуу даа гэмээр л дүр зураг харагдлаа.Сумуудад соёлын төв барих нь буруугүй боловч эдийн засаг нь ийм байхад ямар үр өгөөж өгөх вэ? хэдэн арван тэрбумаар хүүхдүүдэд кино үзүүлэх нь улс орны хөгжилд өнөө маргаашдаа хэр өгөөж өгөх бол?гадаад дотоод томилолт,хатуу зөөлөн эд хогшил,давхардсан орон тоо бүтэц гм нь улс орны хөгжилд түлхэц үзүүлэх болов уу? гм олон тэвчиж болох урсгал зардлаа нэмэгдүүлсэн нь хэр оновчтой юм бол гм олон эргэлзээтэй асуудал багагүйл харагдана. Ер нь л иргэд сонгогчдын хүлээж авамгүй төсөв батлагдчих шиг болов,ер нь УИН,Засгийн газрын ажил нэг л яарсан,сандарсан цагтаа баригдсан хууль баримт бичиг гаргаж байгаа нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болчих вий гэж с