Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ манай улс хамтран зохион байгуулах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт зарим улсын төрийн тэргүүний хамт оролцоно.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.


Сэтгэгдэл

Зочин [108.51.168.83] 2024-11-11 23:29:04

Хммм чёрт дэлхийгээр л нэг их зугаалсан хууль бус хүн байхым, улс орон ард түмэн сүйрчээд байхад, сүүлийн 9 шахам жил ЕС ЕР гэж явлаа ажил хийхгүйм уу? Энэ хүүр

Зочин [103.215.14.2] 2024-11-11 18:04:05

Байнга л дээд хэмжээний уулзалтанд явах юм, очоод юу ярьдагийн ирээд юу хийдэгийн бүү мэд дээ. Уур амьсгалын өөрчлөлөөт үүдэлтэй иргэд амь насаараа хохирох, эрүүл мэндээ алдах, цаашлаад ядуурал ихсэх гэх мэт маш олон асуудлууд байгааг юу гэж боддог бол. Цас мөс хайлах, цөлжилт ихсэхийг л арай ч нэг юм мэддэг байх даа. Хөөрхий зайлуул.

зочин [66.181.182.154] 2024-11-11 14:57:01

Ерөнхийлөгч ээ, Хүйтний улирлын утаа, агаарын бохирдлыг яах вэ? Дулааны улирлын хуурайшилт, тоос шороог яах вэ? Нөгөө тэрбум мод юу болсон бэ? одоо хэдийг тарьчихав? ургав уу? Зүгээр хэдэн мод суулгах тарих үүрэгтэй болохоос ургах эсэх нь хамаагүй гэв үү? Энэ нь чанарын хойноос биш тооны хойноос хөөцөлдсөн, хэлбэрдсэн ажил уу? Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд мод тарихдаа модны үнийг төрийн албан хаагчдаас авдаг гэж үнэн үү? Төрийн 1 албан хаагч жил бүр 3-5 модны үнийг төлж, суулгадаг гэсэн үү? Сайжруулсан шахмал түлшийг шатаахад гаргаж байгаа утаа, тоосонцрынх нь үзүүлэлтйүүдийг стандарт болгон баталсан тул уг түлш байнга стандарт хангасан гэсэн дүгнэлт гардаг гэж үнэн үү? Утаа, агаарын бохирдлоос шалтгаалан жил бүр Монголчууд уушигны өвдөх нь нэмэгдсэн гэв үү? одоо хүн амын 1/3 нь уушигны ямар нэг өвчтэй гэсэн үү? цаашид Монголчууд яах вэ? цөөрөх үү? нэмэгдэх үү? Иргэдэд ээлтэй, хүний төлөө нийгэмтэй, үйлдвэрлэгч Монгол улс болоосой.

Зочин [202.179.27.114] 2024-11-11 12:06:12

УУГ НЬ ТЭЭ. УЛСЫНХ НЬ ТӨСВИЙГ УЛСТӨРЧИД НЬ ЦУСЛАЖ СУУХАД, УУР АМЬСГАЛАА ТҮР ХОЙШЛУУЛААД НЭГ САЙХАН ХҮНГЭНТЭЛ ДУУГАРМААР ЮМ. ТЭГДЭГГҮЙ Л ЮМ БАЙЖ:::

зочин [192.82.65.120] 2024-11-11 11:21:38

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх та Монгол орныхоо өвлийн улирлын цаг агаарын талаар санаа тавиад, дараа нь гадаад орны индэр дээр үг хэлвэл яасан юм бээ. Шахмал түлшнээс болж хүмүүс хордож, үхэж байна.

Зочин [202.9.46.128] 2024-11-11 19:06:34

Шахмал түлшнийхээ чанарыг сайжруулаад сайн чанарын сайхан түлш болгочихвол их л хэрэг байна даа. Цаашлаад аймгийн төвүүддээ бага оврын цахилгаан станц бариад үйлдвэрлэл хөгжих үндсийг нь тавиад төвийн халаалт халуун устай орон сууцны хорооллууд баричихвал нийслэлдээ шахалдаж амьдрах шаардлагагүй болно.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.