АН-ЫН БҮЛЭГ: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжсэн

Aдмин / Улстөр

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нар мэдээлэл хийв.

Энэ үеэр тус намын бүлгийн гишүүн Б.Жаргалан "Төсвийн хэлэлцүүлэг хариуцлагагүй явагдсан. Ялангуяа мэргэжлийн Байнгын хороо болох Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх саналыг манай намын бүлгээс гаргаж байгаа. Мөн удахгүй хэлэлцэх төсвийн тодотгол дээр АН-ын бүлэг ямар байр суурь баримтлахаа ярилцаж ажлын хэсэг байгууллаа. УИХ арваннэг, арванхоёрдугаар сард дахиад л улсын төсөвтэй зууралдахаар болж байна" гэв.

Ч.Лодойсамбуу гишүүн "АН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа бүлгийнхээ дүрмийг баталлаа. Цаашдаа бүлэг тодорхой асуудлуудаар нэгдсэн байр суурь илэрхийлээд явна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг ярихгүй бол болохгүй байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга байгаа дэгийн хуулийг мөрдүүлэх бус зүйл заалт зохиож уншсан. Өнгөрсөн хугацаанд дэгийн хуулийг мөрдүүлэхдээ дур мэдэж шийдвэр гаргасаар ирлээ. Төхөөрөмжний нэр барьж удаа дараа дахин дахин санал хураалгаж асуудлыг шийдвэрлэж байна. Тиймээс УИХ-ын даргад тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурьтай байна" гэж мэдээлсэн юм.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлгийн дүрмийн дагуу зарим асуудалд л нэгдсэн байр суурь илэрхийлнэ. Түүнээс бус бүх асуудлаар нэгдсэн байр суурь илэрхийлнэ гэсэн үг биш. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх асуудлаар санал хураалт явуулахад манай бүлгийн гишүүд дэмжсэн. Гэхдээ Байнгын хорооны даргад хариуцлага тооцох асуудлыг Байнгын хороо нь дотроо шийдэх юм билээ. Энэ асуудлыг АН-ын бүлгээс тавихаар болсон" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.163] 2024-11-13 03:03:23

Улсын төсвииг шудрагаар батла гэж энэ гоё ярьсан лалруудыг сонгож гишүүн болгосон шүүү хиих амлалтуудаа хиисэн шиг хиии нам бөгс пялдага цүнхчингүүүд монголыг тонож дуусхан

Зочин [45.117.35.3] 2024-11-12 12:35:07

Хариуцлага тооцно гэж юу байхав дээ. Алтангэрэл сайдын хэлээд байгаагаар Даваасүрэн гуайн Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд ажилласнаас эхлээд бүхий л хугацааных нь хөрөнгө орлогын мэдүүлгийг нь нотлох баримттай нь яг үнэнээр нь шалгаад нийтэд мэдээлчих. Тэгвэл ямар хүн бэ гэдэг нь тодорхой харагдана. Бас энэ мэтийн хүмүүст ч тустай болно.

монгол [66.181.189.124] 2024-11-12 06:08:21

ЖИН ЯВЖ БАЙХАД ЖИНГЭР ХУЦАЖ Л БАЙДАГ

зочид [66.181.189.254] 2024-11-11 21:30:18

Энэ хулгайч паравгар хар үхрийн баас царайлсан новш Даваасүрэнд хариуцлага тооцох ёстой. Улсын төсвөөр тоглож батлагдсан хуульд 14 хоногийн дараа, эсхүл 30 хоногийн дараа тодотгол гэгч өөрчлөлт оруулах болж буй гутамшигт үйлдлийн төлөө тэр этгээд хариуцлага хүлээх ёстой. ард түмний хармаа суйлж хуримтлуулсан татварын мөнгөөр тоглох эрх хэнд ч байхгүй шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.