“Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцсэн нь Монголд ихээхэн хохирол учруулах зорилго бүхий үймээн”

Aдмин / Эдийн засаг

Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийн талбайд 2024 оны арваннэгдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд нэр бүхий иргэд, төрийн бус байгууллагууд эсэргүүцэл илэрхийлж багагүй шуугиан дэгдээсний улмаас төслийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг орон нутгийн удирдлага гаргасан. Үүнтэй холбогдуулан Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас мэдэгдэл гаргав.

Тус мэдэгдэлд “Эрдэс баялгийн салбар нь манай улсын эдийн засгийн голлох салбар төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй салбар билээ.

Иймд тус салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн салбарын үнэт зүйл болох ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж хөдөлмөрийн аюулгүй байдлын зарчмыг чанд баримтлан ажилладаг.

Гэвч Ховд аймгийн Мянгад суманд үйл ажиллагаа явуулж буй Халзан Бүрэгтэй төсөл-ийн хайгуулын талбайд орон нутгийн иргэдийн төлөөлөл ирж төслийн үйл ажиллагааг эсэргүүцэн тус төслийн талбайд ажиллаж байсан 60 гаруй инженер техникийн ажилтнуудын аюулгүй байдалд халдаж, гэмтээж хохироосон харамсалтай үйл явдал боллоо.

Эдгээр ажилтнууд нь бусад салбарт ажил хөдөлмөр эрхэлж буй Монголчуудын нэгэн адил Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцсан чиг үүргийн ажлаа хийж гүйцэтгэж байсан.

Энэхүү хууль бус, ёс зүйгүй үйлдэл нь зөвхөн ганц төслийн асуудал бус эрдэс баялгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх төдийгүй хувь хүний хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд ажил хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчиж буйг салбарын оролцогч талууд ойлгон асуудлыг хуулийн дагуу, эв зүйгээр шийдэх гарц шийдлийг эрж хайх нь зүйтэй гэж үзэж байна.

Орон нутгийн иргэд аливаа төслийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ хуулийн дагуу эв зүйтэй байдлаар илэрхийлэх олон арга замууд байдаг бөгөөд энэ нь урт хугацааны харилцан ойлголцол, хамтын ажиллагаа бий болгоход чухал ач холбогдолтой.

МУУҮА-ийн зүгээс эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг эрхэмлэн орон нутгийн иргэдийн эрх ашиг сонирхлыг төслийн бүх үе шат, мөчлөгүүдэд сонсон, хүндэтгэж хамтран ажиллахыг уриалдаг билээ.

Иймд эрдэс баялгийн салбарын оролцогч талууд бид улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж эрдэс баялгийн салбарын тогтвортой байдлыг ханган ажиллахыг уриалж байна" гэжээ.

Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгаагаа дотоод, гадаадын зөвлөх (консалтинг) компаниудын хамтарсан багаар олон улсын стандартын дагуу гүйцэтгүүлж байна.

Стандартын дагуу нийт 8 улирал буюу 24 сарын хугацаанд суурь судалгааг хийж ажиллах бөгөөд төслийн байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, түүний менежментийн төлөвлөгөөг боловсруулах юм.

Уг ажлын хүрээнд байгаль орчин, хөрс, ургамал, биологийн олон янз байдал, гадаргын болон гүний усны горим, нөөц, чанар, агаарын чанар зэргийг судлах, бүс нутгийн нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, байгаль орчны нөлөөллийн хүрээг тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг хийгдэх юм байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.198] 2024-11-13 14:37:32

Бузар

Зочин [203.164.246.3] 2024-11-12 15:49:12

Дээгүүр хэдэн дарга нарын мөнгө хийх гэсэн санаа гэж ойлгож байгаа Касаг огцорч эвслийн бус засгийн газартай бол ерөнхийлөгч солигдож шударга ёс тогтсоны дараа ярих асуудал шүү

Зочин [188.162.254.103] 2024-11-12 12:00:54

газарын баялагийг ухаад жирийн ардууд амьдрал сайжирч байгаа юм уу даа, хэдхэн дарга нар л баяжсан ,тэгэхлээр ухуулах шаардлага алга !!!!!

Зочин [59.153.113.187] 2024-11-12 11:32:06

нөгөө сахал эрдэнэбилэг пүрэвтүвшин гэсэн эрлийз хурлийз лэйварчид ирсэнбайга учраас гутгийн хэн эсэрнүүдуууд байна.

zochin [202.126.88.214] 2024-11-12 10:58:58

Газраа хэрхэвч ухуулж болохгүй, газар нутгаа ухуулаад монгол хөгжиж байгаа нь хаана байна. Хэдхэн хүн баяжаад, улс орны хөгжил дээшилсэн зүйл огт байхгүй. Газар нутаг маань дайны талбар шиг болж экологийн сүйрэл болж үлдэж байна.

Зочин [103.212.117.89] 2024-11-12 10:05:36

Газраа ухахын төлөө нэг талыг барьж бичсэн нийтлэл байна. Нэмж Газраа ухуулж хэрхэвч болохгүй

ЗОЧИН [202.131.226.197] 2024-11-12 10:05:14

МИНИЙ БОДОЛ УХУУЛЖ БОЛНО ГОЛ НЬ НЭГДҮГЭЭРТ БАЙГАЛЬ ОРЧИНД АЮУЛ УЧРУУЛАХГҮЙ БАЙХ ТАТВАР 51 ХУВЬ АВАХ ГЭРЭЭГ ИЛ ТОДООР ХИЙХ ХЭН НЭГЭН ДАРГА САЙД ХАХУУЛЬ АВААД НӨГӨӨ ТАЛД АШИГТАЙ МОНГОЛ УЛСАД АШИГГҮЙ ГЭРЭЭ ХИЙХИЙГ ХОРИГЛОХ ОРОН НУТГИЙН ХӨЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ЭДГЭЭР ШААРДЛАГУУДЫГ БИЕЛҮҮЛБЭЛ ГАЗРЫН БАЯЛАГ АШИГЛУУЛЖ БОЛНО

Зочин [202.126.89.245] 2024-11-12 09:01:50

Газраа ухуулж хэрхэвч болохгүй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.