Ихрүүдийн ер бусын амьдрал

Д.Тулга / Боловсрол

АНУ-ын Делавэрийн ихэр эгч дүүс Теннесси мужийн ихэр ах дүү нартай гэрлэжээ. Тэл мөн ихэр хүүхдүүдээ хамтдаа өсгөж буй хүүхдүүд биологийн ховор тохиолдол болжээ. Ихэр эгч дүүс Бриана, Бриттани Дин нар ихэр ах дүү Жош, Жереми Салиерс нарыг анх хараад дурласнаа ярьсан байна. Салиерс ах дүүс ихэр эгч дүүстэй танилцаад 15-хан минутын дараа жинхэнэ хайртайгаа учирлаа хэмээн бодсон гэжээ. Тэдний анхны уулзалт нь Охайо муж улсын Твинсбург хотод болсон ихрүүдийн өдрийн фестивалийн үеэр болсон бөгөөд энэ нь дэлхийн хамгийн олон тооны ихрүүдийн цугларалт болдог. "Жереми бид хоёр үнэхээр бие биедээ таалагдаж, бие бие рүүгээ татагдаж эхэлсэн" гэж Бриана Салиерс хэлжээ. "Мөн Бриттани, Жош нар ч ихэр ах эгч нарын адил бие биедээ сэтгэл алдарсан гэжээ. Ийнхүү ихэр эгч дүүс ихэр ах дүү нартай суун одоо хамтдаа амьдарч буй аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.