Японд хиймэл оюун ухаан шинэ үеийн технологиудыг хөгжүүлэхэд 65 тэрбум доллар зарцуулна
Японы Засгийн газар хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч зэрэг шинэ үеийн технологиудыг хөгжүүлэх зорилгоор 10 их наяд иен буюу 65 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий сан байгуулахаар болжээ.
Ерөнхий сайд Шигэрү Ишиба энэхүү хөрөнгө оруулалтын талаар Даваа гарагт олон нийтэд зарласан байна. Түүний хэлснээр, Засгийн газар 2030 он хүртэлх хугацаанд хөрөнгө босгохын тулд бонд гаргаж магадгүй ажээ.
Өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд Засгийн газраас өгч буй энэхүү амлалт нь хувийн хэвшлийнхний нэмэлт хөрөнгө оруулалтыг мөн татах төлөвтэй байна.
Сэтгэгдэл