ЧУУЛГАН: Цацраг идэвхт бодисын улмаас төл мал гаж хөгжилтэй болсон гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсэг болон холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авч байна.
Ажлын хэсгийн гишүүн шинжээч н.Ганболд хэлэхдээ "Цацраг идэвхт бодисын улмаас тодорхой хэмжээний нутаг дэвсгэр дээр малын өвчлөлүүд байгаа гэсэн мэдээлэл явдаг.
Сүүлийн судалгаануудын дүнгээс үзэхэд, нэгд, өнөөдрийг хүртэл Мал эмнэлгийн ерөнхий газраас жил бүр авдаг мэдээлэлд, "Цацраг идэвхт бодисын улмаас малын өвчлөл, хорогдол байна" гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй байна.
Хоёрдугаарт, 2019, 2023 онд 18 байгууллагын хамтарч хийсэн судалгааны дүнгээс үзэхэд, Дорноговь аймгийн сумын мал эмнэлгийн газарт ямар нэгэн байдлаар гаж хөгжилтэй төл мал байна гэсэн албан ёсны мэдээ байхгүй.
Хамгийн гол нь, цаашдаа малчдын амьжиргааны асуудал дээр анхаарах ёстой. Малын эрүүл мэндийн асуудал чухал байх ёстой. Тиймээс цаашид хоёр асуудал дээр анхаарч ажиллах ёстой юм. Нэгдүгээрт, тухайн орон нутагт гарч байгаа өвчний тандан судалгааг Мал эмнэлгийн байгууллага хуулийн хүрээнд хийж явна.
Хоёрдугаарт, мал эмнэлгийн радиобиологийн үндэслэлээр малд цацраг идэвхт бодисын хордлого байна уу, үгүй юү гэдэг улирал, сар, жилийн мониторингууд хийж явна. Тийм учраас цаашдаа бүх юм хяналтад байна гэж ойлгож болно" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [66.181.182.214] 2024-11-14 19:58:18
Дарханы Хонгор, Дорноговийн бас нэг суманд малд сөрөг муу үр дагавар гарсан, үүссэн гээд байсан мэдээлэл үнэн үү? батлагдаж нотлогдсон уу?
Зочин [202.126.89.134] 2024-11-14 18:10:52
Хүмүүс тавьсан бичлэг худлаа юмуу сда
Зочин [202.179.27.114] 2024-11-14 15:11:07
ЭНЭ ЦӨМИЙН ЭНЕРГИ ЯРЬДАГ ЭРДЭМТЭД ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛОО ЯГ ЯМАР СЭДВЭЭР ХАМГААЛСАН УЛСУУД БАЙДАГ ВЭ. ӨНӨӨГИЙН МОНГОЛД ХЭРЭГ БОЛОХ СЭДВҮҮД БАЙНА УУ .. ААХАР ШААХАР ЮМААР АРГАЦААСАН УЛСУУД БАЙДАГ ЮМ БИШ БИЗ ДЭЭ. БУРХАН МИНЬ