Б.Энхбаяр: Ажлын хэсгүүд Засгийн газар ба парламентыг бодлогын зохиомол зөрчилд оруулах чиглэл рүү түлхэж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы Баасан гариг (2024.11.15)-ийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжлүүлэн хийж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэхдээ “Парламент бол олон ургальч үзэл, чөлөөт мэтгэлцээний талбар болсон ард түмний төлөөллийн байгууллага. УИХ-ын дарга бол УИХ-ын хуралдаан даргалагч болохоос УИХ-ын гишүүдийн дарга нь бол биш. УИХ-ын гишүүдийг ийм хууль бич, санаачил, ийм хуульд битгий оролц гэдэг этгээд бүр биш.

УИХ дээр байгуулагдсан 60 гаруй Ажлын хэсэг нь УИХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох Байнгын хороодыг дотоодод нь хүчгүйдүүлэх, Засгийн газар ба парламентыг бодлогын зохиомол зөрчилд оруулах чиглэл рүү түлхэж байна.

Надтай ярилгүй долоон ажлын хэсэгт оруулсан атлаа сүүлийн найман жил ярьж, судалгаа хийж, хуулийн төслийг нь боловсруулсан Төрийн өмч, төрийн өмчийн компаний реформын ажлын хэсэгт оруулдаггүй!

УИХ бол нэг даргын тушаал, дохио зангаагаар ажилладаг байгууллага биш. Ард түмэн гэдэг ганц даргатай төлөөллийн дээд байгууллага болно” гэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр гадна баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [66.181.191.78] 2024-11-15 13:16:26

Үнэн л хэлжээ Эхлээд олон түмэний эрх ашиг бод Дараа нь намын өмнөөс шүмжлэх нь зөв УИХ-ын дарга нь гишүүдээ шүүмжлээд басамлаад ч байгаа юм шиг 126 гишүүнтэй болсон үеийн дэгийг одооны их хурлаар батлуул амьдралд ойрхон болно


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.