С.Амарсайхан: Алба хаагчдын нийгмийн баталгаа, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарсан онцгой он жилүүд байх болно
Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьтай байна.
Тиймээс төсөв хөрөнгө оруулалт, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 70 хувьд, аврах ажиллагааны багаж хэрэгслийг 80 хувьд, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг 85 хувьд, гал унтраах тусгай зориулалтын автомашиныг 65 хувьд, холбоо зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийг 80 хувьд тус тус хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн алба хаагчдын гадаад дотоод сургалт, давтан сургалтыг нэмэгдүүлж чадвартай хурдтай албыг төлөвшүүлэхэд анхаарч нийгмийн баталгааг хангах олон хөтөлбөр, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Ирэх жилүүдэд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа болоод тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарсан онцгой он жилүүд байх болно” хэмээн ахлагч бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр онцоллоо.
Сэтгэгдэл
зочин [66.181.191.73] 2024-11-19 11:49:04
Дарга бүрэлдэхүүн олширсон авран хамгаалах бүрэлдэхүүн цөөхөн харагдана Менежментээ сайжруул бусдыг аврана гээд өөрсдөө эрсдээд байж боломгүй Зан аашинд нь хүртэл анхаар Ядарсан хүмүүсийг загнаж уурладаг бензин тос нэхдэг ачирхдаг байж хэрхэвч болохгүй