Ц.Баатархүү: ЦХИХХ-ны салбарт суурь шинэчлэл хийнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2024.11.19) боллоо. Шуурхай хурлаар гурван асуудлыг онцлон авч үзэж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өгсөн байна. Үүнд:
Нэгдүгээрт, Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбоотойгоор ажлын төлөвлөгөөгөө эцэслэх, түүнийгээ долоо хоног бүрийн шуурхай хурлаар тайлагнах;
Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолоор 30 гаруй үүрэг чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дүгнэх, үнэлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгожээ.
Тодруулбал, камерын нэгдсэн стандартыг боловсруулах, онц чухал мэдээллийг дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг шинэчлэх, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлд холбогдох их дээд сургуультай хамтран ажиллах, гадаад хамтын ажиллагааг сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна.
Гуравдугаарт, Засгийн газар 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ болтол орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг шилэн кабелиар дамжуулан сүлжээ оруулах ажил үргэлжлэх тул сүлжээ оруулах цэгийг тодорхойлох, 5G -г нэвтрүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Мөн дижитал шилжилтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам түүчээлж, салбарын статистикаа нэгтгэж, суурь шинэчлэл хийхээр ажиллаж буй юм байна.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнөөдөр мөн Засгийн газрын 11-11 төвд ажиллав. Тэрбээр "Засгийн газрын сайд, яамд долоо хоног бүр 11-11 төвд ажиллаж байна. Манай салбарын санал гомдол харьцангуй бага байдаг. Гэхдээ иргэд 11-11 төв дээр гомдлоо хэлээд давхар нийслэл, яамд руу ханддаг биш нэг газарт нь хандсан бол тэр гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийг өнөөдөр ярилцаж байна.
Иргэдийн хэлсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдгийг мэдэгдэх эргэх холбоог сайжруулах тал дээр 11-11 төв, Засгийн газар хамтран ажиллаж байна. Тиймээс иргэдийн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэг нь тодорхойгүй байж болохгүй гэдэг зарчим баримталж байна. Төрийн үйлчилгээ цахимжсан боловч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг нь хэвээр байна.
Тиймээс бид удахгүй хурдан шинэчлэлийн 2.0 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нь лангийн систеийн шинэчлэл гэсэн үг. Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Тө зөвшөөрөх үү гэсэн notification ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр эсвэл иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг хална. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 22-нд өгнө" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [66.181.191.73] 2024-11-19 14:05:19
Гар утасны үнэ өндөр болжээ 9911 утасны үнэ Моби-гийн үйлчилгээний үнэ бодит байдалд нийцэхгүй Залгангуут 100 нэгж гүйчихнэ Интернет хиймэл дагуулаас авах юм бол шилэн кабель тавьж зарлага гаргаж хэрэг байна уу Газар ухна