Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөв.

2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.

Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг тэмдэглэлээ.

Мөн гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”,

мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгааг онцоллоо.

Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.

Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжлэл гарч байгаа нь зүй ёсны шаардлага гэж Ерөнхийлөгч үзлээ.

УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан.

Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ.

2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон.

Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.


Сэтгэгдэл

Найманжаргал найруулагч [103.57.93.171] 2024-11-22 09:51:20

Ер нь бол 126 гишүүн их уншиж судлах хэрэгтэй байна. Миний бодлоор болдог бол бусад орнуудын хууль дүрэм барьж байгаа бодлогоос юу нь зөв, юу нь буруу, оновчтой МОНГОЛ НУТГИЙН ХӨРСӨНД буулгачих юу байна, АРД ТҮМЭНД өгөөжтэй нь юу байна сайн судалгаа хийж ард түмнийхээ ухамсарт шигтгээ болох ЗӨВИЙГ олж тунгааж ам, үйлийн хөдлөлөө хянаж МАШ ИХ НУХАЦТАЙ АЛИВААД ХАНДАЖ ддддуугараач ээ. Амандаа орсон тоогоор бус амьдралд хэрэгтэйг хэрэгжүүлээч......

Найманжаргал [103.57.93.171] 2024-11-22 09:38:55

Танд маш их баярлалаа. Хаа хаанаа улс эх орноо 1 дүгээрт тавих ёстой. Та зөв шийдвэр гаргалаа. Мэдлэгтэй, боловсролтой, ёс зүйтэй байж бодлого боловсруулж, хариуцлагаа ухамсарлаж, үйлдэлээ хянаж, ухамсартай байх сайхан. ТАНД МАШ ИХ БАЯРЛАЛАА...

Зочин [202.21.115.186] 2024-11-21 10:07:40

МАШ ЗӨВ.

АРД ТҮМЭН [202.126.89.206] 2024-11-21 09:59:25

БАЯРЛАЛАА ХҮҮКЭЭ

Зочин [59.153.114.176] 2024-11-20 20:44:30

Поп хог. ИХ нь хоригийг хүлээж авсангүй гээд л хэвээрээ үлдэнэ шдээ. Ард түмэндээ нэр нүүргүй болсоноо мэдэж бна. Хулгөйчуудаасаа хулгайлсан улсын мөнгө хөрбнгийг авч улсдаа өгвөл бага зэрэг итгэж болох юм даанч чадахгүй лдээ та нар бүгдээрээ бөнс бөөр түрийвчээрээ холбоотой болохоор чадахгүй. Сайхан улс орныг минь бузарлаж дуусгалаа МАНы хүүрнүүд

иргэн [103.215.14.2] 2024-11-20 15:17:33

ЭЭ Бурхан сахиус минь баярлалаа. Монгол улс ерөнхийлөгчтөй юм байна шүү дээ

059 [64.119.29.144] 2024-11-20 13:49:46

Nukhen jorlongoosoo bolood gazriin khursnii us ni khurtel savkhantsartai bkhad yun byaslag yun khiimel daguul ...zevuun archaagui ulun 76 gaa nemeed tsalinjuulaad 126 bolgochikhson...gants neg l zaluuchuud arai denduu tusuv bna gej khel am khiigeegui bol ard tumen medekhgui l bkh blaa...ard tumniikhee sanalaar garsan bol tednii tuluu ajillakh ni ta nariig uureg khariutslaga. ternees tatvar tulugchdiin munguur ekhner khuukhed nukhriinkhuu bandaashiig solikh gej garaagui shuu ulunguudee

Нацагням инженер [139.5.217.27] 2024-11-20 12:37:14

Тэнгэрийн тааллаар болжээ. Баяр хүргэе эй! Тэнгэрийн хүү ХҮК мандан бадрах болтугай эй!

ЗОЧИН [103.212.162.120] 2024-11-20 12:34:49

ҮНЭХЭЭР ЗӨВ ШҮҮ ЭНЭ ЖИЛИЙН ТӨСӨВ Ч ГЭЖ ДЭЭ АРД ТҮМНЭЭ ИЛ ЦАГААН ДЭЭРЭМДСЭН Л АЖИЛ БАЙХ ЧИНЬ БИЛЭЭ ЖАВХЛАН САЙД ХИЧНЭЭН ЖИЛ ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛОХ ГЭЭД БАЙГААН БОЛДОО БҮР ДАВАРСАН АМЬТАН БОЛЖ ДЭЭ ДАВААСҮРЭН ГИШҮҮНИЙ СУМ БҮРТ БЯСЛАГНИЙ ҮЙЛДВЭР БАРИНА Ч ГЭХ ШИГ ХУВИЙН МӨНГӨӨРӨӨ ТОГЛОЖ БАЙГАА АЯТАЙ АРАЙ Л ДАВАРЦГААЖ БАЙНА ШҮҮ ҮХСЭН ХАТСАНЫ ЧИНЬ ХИЙМЭЛ ДАГУУЛ УТАА НҮХЭН ЖОРЛОН 2-ООСОО САЛАХ ТӨСӨВ ХИЙСЭН БОЛ АРАЙ Л ДЭЭР СОНОСГДОХ БАЙЛАА ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ ТЭНЭГ ХҮН БИШ УЧИРААС Л ИЛҮҮ ДУТУУ БҮХ ЗАРДЛЫГ ХАСАХГҮЙ БОЛ ХОРИГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД БАЙГААРАЙ УИХ ЗГ ТАРНА Л БИЗ ДАНДАА ЭРЭЭВЭР ХУРААВАР УСАН ТЭНЭГҮҮД СОНГОГДСОН НЭРТЭЙ ЖАГСААЛТААР ГУДАМЖНЫ ГУЙЛГАЧИН ӨЛӨН ХОЮДГУУДААР ЭНЭ ИХ ХУРАЛ ДҮҮРСЭН БАЙНАА

Зочин [103.242.47.82] 2024-12-09 16:42:49

тийм щүү

Зочин [59.153.114.176] 2024-11-20 20:45:51

МАНы чинь хулгайчууд 30жил идлээ шдээ яахаараа 20 30 жил сонгогдоод бдаг юм


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.