УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд 89 гишүүн оролцсоноос 70 нь дэмжиж, 78.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Энэ парламентад нэг том онцлог гарч ирж байгаа. Үндсэн хуулиа бүрэн хэрэгжүүлэх, гаргаж байгаа шийдвэр илүү тунгалаг байх, хуулиа чамбай болгох тал олон талаас бүрдэж байна. Зарим нэг дэгийн зохицуулалттай холбоотой асуудлаас болж алдаа дутагдал гаргах, хоцрох асуудал байгаад байна. Төсөв өргөн барьснаас хойш алдагдлаа бууруулъя, үр ашгаа дээшлүүлье гэдэг асуудлыг тавьж байсан. УИХ дэгээ яаж цэгцэлж, төсвөө яаж баталж, төсвийнхөө үр ашгийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр гишүүд илүү санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Ёс зүйн дэгийн байнгын хороо гишүүдийн өргөн оролцоотойгоор шийдэх хэрэгтэй" гэв.

Ингэснээр тогтоолыг өнөөдрөөс дагаж мөрдөхөөр болж байна. Улмаар хэлэлцэх асуудал дуусч, чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.