МУГТ Э.Цэндбаатарын тулаан 2025 оны нэгдүгээр сарын 25-нд “Аса Арена”-д болно

Aдмин / Спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын аваргын бүсээ хамгаалах тулаан ирэх 2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Аса Арена”-д болохоор болжээ. Тэрбээр эн э талаар цахим хуудастаа “Дэлхийг байлдан дагуулсан Asashoryu Yokozuna Akinori Аваргатай уулзаад, урам аваад, гоё байна. Миний бүсээ хамгаалах тулаан 2025 оны нэгдүгээр сарын 25-нд “Аса Арена”-д болохоор боллоо. Хичээх болно” хэмээн бичсэн байна.

May be an image of 2 people and text

Эрдэнэбатын Цэндбаатар 1996 оны аравдугаар сарын 16-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Монголын боксчин, мэргэжлийн боксын хагас хөнгөн, хөнгөн жинд тоглодог тамирчин.

Тэрбээр 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод оролцож меадалийн шөвгийн наймд үлдэж явсан. 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтан. 2018 оны Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн сонирхогчдын аварга билээ.

Э.Цэндбаатар мэргэжлийн бокст хүч үзэж эхэлснээс хойш 11 дэх ялалтаа байгуулж, мэргэжлийн боксын WBA холбооны "Continental North America Gold" буюу Умард Америк Тивийн Алтан бүсийн аваргын төлөөх тулаанд ялсан.

АНУ-ын Флорида мужийн Плант хотын "ProBox TV Events Center" цэнгэлдэх хүрээлэнд болсон "Super featherweight" буюу 57-59 кг жингийн тулаанд Э.Цэндбаатар Доминиканы боксчин Франко Фортунатог шүүгчдийн 100-90, 98-92, 98-92 үнэлгээгээр илүүрхсэн билээ.

Өдгөө 28 настай тэрбээр Франко Фортунатогийн тав дараалсан ялалтыг зогсоож, WBA холбооны цаашдын томоохон тулаануудад оролцох боломжтой болсон.

Э.Цэндбаатар бүсээ хамгаалах тоглолтоо Монголдоо хийнэ хэмээн сонгож, эх орондоо ирээд буй бөгөөд Монголд анх удаа мэргэжлийн боксын том тулаан болох нь тодорхой болоод байгаа юм.

“Энэхүү тэмцээнд Америкаас мэргэжлийн боксчид ирж тулалдана. Мэдээж оргил нь манай хүний 19:1 амжилттай бас нэг мундагтай хийх тулаан. Одоогоор 2025.01.25-нд гэж товлоод байгаа энэ түүхэн тулаанд очиж, Монгол фенүүдийн нүргээнийг мэдрүүлэх хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр “Миний ойлгосноор, ирэх сард холбоо нь хуралдаж, ранкаа тогтоох юм байна. Манай аварга хэрэв эхний 15-д багтвал шууд номер нэгээ тулаанд дуудаж болно. Хэрэв дуудаад бүр ялчихвал дараа нь шууд Дэлхийн аваргын төлөө үзэх боломж нээгдэнэ гэнэ. Мэргэжлийн боксын Дэлхийн аваргаа тосч авах цаг хаяанд иржээ. Түрээд өгдөг юм шүү, хэдүүлээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.