Төрийн ордонд: Хүндэтгэлийн чуулган болно
УИХ-ын тухай хуулийн 20.1-т "Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно" гэж заасан.
УИХ-ын тухай хуулийн 20.2-т "УИХ-ын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана" хэмээн заасан байдаг. Энэ дагуу өнөөдөр 11.00 цагт Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсаны 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан болох юм.
Дашрамд дурдахад, Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх УИХ-ын тогтоолыг өнгөрсөн долдугаар сард баталсан билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл