Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ.
Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Нэгдсэн Монгол . [59.153.112.58] 2024-11-26 12:18:58
Ижилийн цаана хоцорсон элгэн хайрт Халимаг минь Ихэр юм шиг заяагдсан Эрхэм олон Буриад минь Эзэрхэгийн эрхэнд тасарсан энгүй х Тува минь Эх орондоо үлдсэн эрх чөлөөт Халх монгол минь Атаатан биш амраг алаг махны Татаарууд минь Алтайн нутгаар нэрийдсэн аугаа олон Ястнууд минь Афганистанд нутагшсан эрэлхэг мянган Хазара нар минь Ар халхын нутагт багтаагүй гээдсэн Торгууд минь Халхавч хэрэм болсон хамаг олон өвөрмонголчууд минь Харийн нутагт хуваагдсан Харчин Горлос Дөрвөдүүд минь МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ХАМАГ Монголчууд газар нутаг , хэл соёл , бичиг үсэгээрээ , хүн амаараа нэгдэх болтугай .
Нэгдсэн Монгол . [59.153.112.58] 2024-11-26 11:55:17
20 р зуунд Монголчууд бидэнд тохиолдсон түүхэн агуу үйл явдал бол 1911 1921 1961 оны үйл явдалдууд юм аа . Одоо 21 -р зуунд Оросын холбооны улсаас өөрсдийн алдсан 1 сая 500 мянган км кв нутгаа эргүүлж авах болноо. Алтайн хязгаар Тува Буриад Байгал далайгаа эргүүлж авна. Орос Казакстан хятад гэсэн гурван улстай газар нутгаар хиллэдэг болох нь бидэнд туйлын ашигтай юм аа .Сүүлийн 100 200 300 400 жил Хоёр их гүрний нөлөөнд мөн ч их дарлууллаа хядууллаа соёл оо устгууллаа . Хамаг монголчуудын унаган газар нутаг бол 5 сая км кв нутаг юм аа.