“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Aдмин / Улстөр

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед анхны хувийн аж ахуй нэгжийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт олон зуун ажлын байр бий болгон, дээд боловсролтой мэргэжлийн хүний нөөц бэлтгэх үйлсэд манлайлж, Монгол Улсын түүх, ёс заншлыг судалж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, иргэдийг соён гэгээрүүлэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, эх орноо хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй “Их Засаг” их сургуулийн ректор, Ардын багш, доктор, профессор Намсрайн Ням-Осорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монгол Улсын Их сургуулийн ахмад багш, профессор Сэрээтэрийн Лодойсамба,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөлийн тэргүүн, ойн салбарын ахмад ажилтан Ламжавын Доржцэдэн,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • “Петровис трейдинг” ХХК-ийн ахмад тээвэрчин Найдангийн Ембүү,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Сүү” ХК-ийн ахмад ажилтан, технологич Санжийн Цэндсүрэн,
  • Монголын сав, баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Батнасангийн Болдбаатар,

Гавьяат багш цолоор:

  • Удирдлагын академийн ахмад багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Дашзэвэгийн Сэржамц,
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, ахмад багш Жамбалдоржийн Эрдэнэчимэг,
  • Дархан-Уул аймгийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургуулийн захирал Өнөрийн Дэлгэр,
  • Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга, түүхийн ухааны дэд доктор Доржготовын Наранцэцэг,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахмад эмч Гүрбазарын Циенсүрэн,
  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Мишигдоржийн Болдбаатар,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ахмад ажилтан Бат-Очирын Лхагвасүрэн,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан, “Хайрхан бүрд” төрийн бус байгууллагын тэргүүн Рэгзэнгийн Нямжав,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чулуунбатын Идэрчулуун,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Монголын Үндэсний циркийн агаарын гимнастик, акробатын жүжигчин Мөнхболдын Мөнхтуул,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • “Хан-Алтай” шатрын клубын дасгалжуулагч, олон улсын их мастер Дашзэгвийн Шаравдорж,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Их өрнөл” ХХК-ийн захирал Хайнзангийн Чоймпог,
  • Монголын байгаль орчныг хамгаалах холбооны тэргүүн Нанзадын Бадамханд,
  • Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Балганцэрэнгийн Баяр,
  • “Номин талст” хамтлагийн дуучин, чөлөөт уран бүтээлч Амгалангийн Хаянхярваа,

Алтан гадас одонгоор:

  • “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн их засвар хариуцсан инженер Халзангийн Эрдэнэбилэг,
  • “Эм И Си” ХХК-ийн бетон арматурчин Сүхбаатарын Хүрэлсүх,
  • “Майфловэр” шүдний эмнэлгийн захирал, Монгол Улсын зөвлөх эмч, клиникийн профессор Мишигдоржийн Майцэцэг,
  • “Мичел амазонка” ХХК-ийн захирал Чойгаалаагийн Янжиндулам,
  • “Мичел амазонка” ХХК-ийн бүтээлч захирал Чойгаалаагийн Нямханд,
  • Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны олон улсын шүүгч Хүдэрчулууны Оюунтуяа,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
  • “Улаанбаатар” театрын гоцлол хөгжимчин Батбаатарын Гэрэлтуяа,
  • Төрийн банкны Сансар тооцооны төвийн захирал Болдбаатарын Шижир нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2024-11-29 08:52:27

Улсын хэмжээнд ийм том сургууль байгуулж Монголын залууст оюуны хөрөнгө оруулалт хийсэн өөр хүн байхгүй шүү дээ. Оргүй хоосноос 50-60 барилга обект бүхий их сургуулийн 2 том цогцолбор бүтээн босгож 30 гаран мянган мэргэжилтэй боловсон хүчин эх орондоо бэлтгэж өгсөн гавъяаг ийнхүү үнэлэхээс үнэлэхээс өөр аргагүй. Эзнээ олсон шагнал гэж бодож байна

Зочин [103.215.14.2] 2024-11-28 19:36:55

Багш хүн хөдөлмөрийн баатар болсон байдаг бил үү? Ер нь багшид Гавьяат багш, Ардын багш нь байхад болоо юм биш үү? Юу хийсэн гэж хөдөлмөрийн баатар өгөхийн бэ? Шалгуур нь юу юм. Оюуны үнэлэмж бол өөр шүү, багш хүн муу гэж хэлэх гээгүй. Харин Ням-Осор гэдэг хүн яг багш юм уу? тийм бол хөдөлмөрийн баатар болохоор юу юу хийж бүтээсэн юм бэ л гэж асуумаар байна. Яг хийж бүтээсэн багш нарт яагаад Хөдөлмөрийн баатры нь өгөөгүй юм бэ?

Зочин [192.82.65.88] 2024-11-28 11:22:57

Ням-Осор гэдэг хүнд Ардын багш нь ахадсан цол байсан. Юун баатар вэ? Монгол улсыг юугаар гийгүүлсийн. Хүү нь ураны хуулийг оруулж батлуулсан гэж шагнаж байгаа юм байх даа. Хаянхярваа мэтийн залуус бол ичиж амьдар. Урлагийнхан ард түмэндээ үнэлэгээгүй, нэргүй байж одон медаль гэх нь ичмээр юм.

Зочин [203.17.23.197] 2024-11-29 08:55:09

Битгий атаарх

Зочин [66.181.189.203] 2024-11-27 12:33:59

ИХ ЗАСАГ СУРГАЛТААР БОЛ ҮНЭХЭЭР НОЙЛЬ, РЕКЛАМААРАА БОЛ ГОЙД ШҮҮ

Иргэн [202.9.41.11] 2024-11-27 08:01:29

Ням- Осор гуайд баяр хүргэе. Хэний аав гэдгээр нь биш хийсэн зүйлээр нь шагнаж бга бх доо . Их засаг их сургуулийг байгуулж их олон хүнийг боловсролтой мэдлэгтэй болгосон шүү . Шагнал жаахан хавтгайрч бга ч өгөх хүмүүстээ өхөөс яах вэ дэ бид төртэй л бга цагт үнэлүүлэх л учиртай .

Зочин [149.34.251.244] 2024-11-27 07:48:08

Ичнэ гэж үнэндээ д алга даа? Өгч байгаа нь авч байгаа нь ч? Тойрон хүрээлсэн хамгийн ихээр долоогчийнхээ аавыг? Ер нь шалгуур нь юу юм бэ? Монгол Улсад юу бүтээсэн гэдэг ч юм уу? Хэдэн хүнийг ажлын байраар хангасан ч гэдэг юм уу? Улсад хамгийн их татвар төлсөн ? Эсвэл хамгийн их буруу зөрүү бодлолго боловсруулж Монголын Ард түмний тархийг сайн угаахад үнэмлэхүй хувь нэмрээ оруулсан? Аль эсвэл бүүр больчих нь шулуун. Шудрага шийдвэр байх оо!? Амьтан хүний хар, шарыг гозойлгож хэл амны бай болж байхаар аль эсвэл нэг жил шагналаа зогсоочьё? Хэнд ашигтай юм? Хараья. Лав л авна гээд байгаа улс л хохироод амь насаа алдаад л сүр юм болохгүй л байх.

иргэн [66.181.160.10] 2024-11-27 12:02:03

яг үнэн. шагналаа болимоор юмдаа.

Зочин [187.189.112.62] 2024-11-27 05:20:18

Улаан ням осор Хэнтий хл дээ, энэ тов ууд наад балай цол хэргэм, соц агуулгатай төмөр өө хуулиар хориглочих оо ., амьдралын чанар наад утаа тортог, бузар заваан байдлаа засахгүй МАН ын зүтгэлтэн нэртэй балайгуудаа шагнаад байх юм, энд суугаа гадны элчингүүд гадаад ертөнцөөс ичээч??

Зочин [202.9.46.109] 2024-11-27 13:35:48

ЯГ ҮНЭН

Иргэн [59.153.112.236] 2024-11-26 16:10:13

Ням - Осор оо.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.