ММСУХ: Ерөнхий сайд асан М.Энхболд VIII их хурлыг даргалж байна

Aдмин / Спорт

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ)-ны VIII Их хурал “УЛАМЖЛАЛТ-ШИНЭЧЛЭЛ-ХАРИУЦЛАГА” уриатайгаар Улаанбаатар хотод өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулагдана. Энэхүү хурлаар тус холбооны Ерөнхийлөгчийг сонгох юм.

ММСУХ-ны Ерөнхийлөгчид Монгол Улсын Тод манлай уяач П.Энхмөнх, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадорж, ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Нямжав нар нэр дэвшжээ.

Тус холбооны ээлжит их хурал өглөө 08.30 цагт эхлэв. Монголын Морин спорт, Уяачдын холбооны 8-р их хурал эхэлж байна. Тус хурлын даргалагчаар заалны саналаар УИХ-ын дарга, Ерөнхий Сайд асан М.Энхболдыг сонгожээ.

May be an image of 1 person

May be an illustration of text

May be an image of 1 person

May be an image of textMay be an image of textMay be an image of 1 person and textMay be an illustration of 1 person, diary and text

ММСУХ-ны Удирдах ажилтны VI зөвлөгөөн 2024 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр "Улаанбаатар" зочид буудлын "Сонгинохайрхан" танхимд болсон байна.

Зөвлөгөөнд Ажлын алба, салбар холбооны Тэргүүн, нарийн бичгийн дарга нар, ХГБХХЕГ-ын төлөөлөл, ХХААХҮ яамны төлөөлөл болон ММСУХ-ны VIII Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгүүд оролцож Холбооны ажлын тайлан, Холбооны дүрмийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлтөд санал авах, Салбар холбооны жишиг журам, Хурдан морь уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдал, Монгол үүлдрийн адууны онцлог, Хурдан морины уралдааны дүрмийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт, Хаврын морин уралдааныг сэргээх зэрэг сэдвүүдээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Энэ үеэр ММСУХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

уяач [103.157.184.78] 2024-12-02 11:27:18

Дагвадорж гэдэг будилианы эзэн, Энэ хүний гар урт, хэл ам ихтэй аймшигтай гэнэ лээ, Уяачид арай сонгохгүй байхаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.