Нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлэг 60 хувьтай үргэлжилж байна

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн. Нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг одоогийн байдлаар 60 хувьтай үргэлжилж байна.

Шүдний үзлэгт 19,933 сурагч хамрагдсанаас 78,5 хувь өвчлөлттэй гараад байна. Тухайлбал үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 15,644 нь шүдний цооролттой, 4083 хүүхэд шүдний гажигтай гэж оношлогдсон бол 17379 хүүхэд шүдээ бүрэн угаадаггүй гэж гарчээ. Харин нүдний үзлэгт орсон 13,882 хүүхдийн 2125 нь холын хараа, 949 нь ойрын харааны өөрчлөлттэй байна. Мөн 1292 хүүхдийн стерео хараа нь тэнцээгүй аж. Тиймээс 2897 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгааг тогтоожээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.