Цаасан шувуутай Нобелийн шагнал гардуулах ёслол
Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн “Nihon Hidankyo” байгууллагын гишүүн Тошиюүки Мимаки ирэх долоо хоногт Нобелийн Энх тайвны шагналыг гардан авахаар Осло хотыг зорихдоо энх тайвны бэлгэдэл болсон цаасан шувуунуудыг авч явахаар төлөвлөж байна.
Японы Хирошима, Нагасакид хотод хаясан атомын бөмбөгт өртөгсдийн байгууллагуудын холбоо гэгддэг тус байгууллагын төлөөлөгч, 82 настай Т.Мимаки Норвегийн хаан V Харальд, Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фриднес болон бусад хүмүүст металлаар хийсэн “цаасан шувуу” өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.
Т.Мимаки Хирошимагийн ахлах сургуулийн хоёр сурагч, нэг багшаас 0.1 мм нимгэн хүрэл хуудсаар 15 тогорууг гурав гурваар нь багц болгон хийж, тэдгээрийн хоёрыг нь алтлаг, мөнгөлөг өнгөтэй болгохыг хүссэн байна. Мираи Сүсей ахлах сургуулийн багш Казүнори Савада хэлэхдээ, энх тайвны төлөөх захиасыг дамжуулах үйл хэрэгт сурагчдыг гар бие оролцуулах нь залуу хойч үедээ энэ захиасыг дамжуулахад тус дөхөм болно гэлээ.
Э.ХУЛАН
Сэтгэгдэл