Эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагджээ
2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийтдээ эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагджээ.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийтдээ эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагдсан. Нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсан гэсэн үг. Энэ тоо одоо ч нэмэгдээд явж байгаа. Үүнээс эрэгтэйчүүд 43.6 хувь, эмэгтэйчүүд 56.4 хувьтай хамрагдсан байна. Нийт хүн амын 47.6 хувь нь хүүхэд, 52.4 хувь нь насанд хүрэгчид байна. Насны бүлгээр авч үзвэл, 31-60 насны иргэд идэвхтэй хамрагдсан. Эрт илрүүлгийг 2022 оны тавдугаа сарын 1-нээс эхлээгүй. Өмнө нь 2018 оноос эхлүүлсэн ч хамрагдалт харьцангуй бага байсан. Эрт илрүүлэг эхлүүлэхийн өмнө бэлтгэл хангаж, улсын хэмжээнд 3000 эмч нарыг зургаан сэдвээр 11 удаа танхим болон цахимаар хамруулсан. Мөн 21 аймаг, таван дүүрэг, гурван төрөлжсөн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулсан. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа нутагт нүүдлийн автомашин буюу 4 эмнэлэг явуулж, эмч нарын баг ажилласан" гэв.
Сэтгэгдэл