"Нэг хүүхэд, нэг цэцэг" хөдөлгөөн эхлүүлж байгаа талаар мэдээлнэ
Арванхоёрдугаар сарын 9-ний даваа гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09:00-11:00 цагт:
УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хороод хуралдана.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11:00 цагт:
1950-1960-аад оны Шинэ цагийн сэхээтнүүдийн хэлмэгдэл сэдвээр Цогт-Очирын Лоохууз сан, Монголын Хэлмэгдэгсэдийн холбооноос мэдээлэл хийнэ.
11:00 цагт:
ХӨСҮТ-ийн зааланд: Томуу ба томуу төст өвчлөлийн талаарх мэдээлэл ба зөвлөмж өгнө.
11:30 цагт:
Эрүүгийн хуулийн 12.1, 12.5-ийг чангатгах, "Нэг хүүхэд, нэг цэцэг" хөдөлгөөн эхлүүлж байгаа талаар иргэн Д.Мягмардорж мэдээлнэ. Дэмжигч байгууллага ICCC худалдааны байгууллага.
12:00 цагт:
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын VI уралдааныг 12-р сарын 13-17-нд зохион байгуулах талаар мэдээлнэ.
15:00 цагт:
“Чингис хаан” музейд: Дэлхийд тархсан Монгол өв цувралын "Герман дахь монголын түүх, соёлын дурсгалууд" номын нээлт болон "Орхоны хөндий" цахим музейн сайтын нээлт болно. Утас: 9905-1914.
БУСАД
-"Мазаалайн судлал, хамгаалал" эрдэм шинжилгээний хуралтай.
-“Блью Мон” төвийн галерейд: 4 дэх удаагийн “Дата эрх чөлөө: Сонгууль-2024” үзэсгэлэн нээгдээд байна.
-Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтны 2024 оны жилийн эцсийн тооллого үргэлжилж байна.
Орон нутагт:
-Аймгуудын ИТХ хуралдаж, оны төсвөө хэлэлцэнэ.
-Булган аймагт: Сонгодог үдэш концерт, аймгийн оны Шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах "Энтрепрёнер-2024" үйл ажиллагаа тус тус болно.
Э.ЭНХ
Сэтгэгдэл