Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. 2005 онд дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байв. Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан юм. Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэж, мөн оны аравдугаар сарын 27-нд конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл ажиллагаанд нэгджээ.
НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Конвенцод тусгасан үүргийг нийгэмд таниулах зорилготой юм.
Сэтгэгдэл
Энэ өдөр одоо юү ч юм бэ дээ? [66.181.183.61] 2024-12-10 00:57:26
Хоосон хүслийн өдөр юм уу даа.