Башар Асадын 40 гаруй тансаг зэрэглэлийн автомашины цуглуулга ил болжээ
Сирийн огцорсон Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Дамаск дахь гол ордны ойролцоох гаражид буй автомашины цуглуулгын дүрс бичлэг ил болжээ. CNN-ийн баталгаажуулсан нэгэн бичлэгээс Дамаскийн баруун хэсэг, Аль-Маззе хорооллын хойд талд байрлах томоохон агуулахад 40 гаруй тансаг зэрэглэлийн автомашин байгааг харж болох аж.
Энэхүү дүрс бичлэгээс харахад, тэдгээр тансаг зэрэглэлийн автомашинуудын дунд улаан өнгийн, голдуу 3 сая ам.доллараар зарагддаг “Ferrari F50”, Lamborghini, Rolls Royce, Bentley зэрэг автомашинууд байгаа аж. Нэг машин нь Дамаскийн дугаартай.
Босогчид томоохон хэмжээний давшилт хийх үед эх орноосоо гарч явсан Сирийн Ерөнхийлөгч Башар Асад гэр бүлийн хамт Москвад ирсэн гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг Кремль дэх эх сурвалжийн мэдээллээс эш татан мэдээлсэн.
Эх сурвалж “Асад гэр бүлийн хамт Москвад ирсэн. Хүмүүнлэгийн үүднээс ОХУ тэдэнд орогнол олгосон” гэж хэлсэн байна.
Мөн өдөр BBC агентлаг “Flightradar24” цахим хуудасны мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн Оросын нисэх онгоц Латакиа мужаас хөөрснийхөө дараа Оросыг чиглэн ниссэн гэж мэдээлжээ.
“Уг онгоц Хмеймим дэх Оросын цэргийн баазаас, эсвэл Латакиагийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн байж магадгүй. Нисэх онгоцны транспондерийг Москва хотын ойролцоо хэсэг хугацаанд асааж, буухаасаа өмнө дахин унтраасан” гэж ВВС мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ олон улсын хэвлэлүүд Сирийн далбааг ОХУ дахь Сирийн Элчин сайдын яамны байрнаас буулгасан болохыг харуулсан зургуудыг интернэтэд нийтэлсэн. Дипломат төлөөлөгчийн газрын нэр бүхий самбарыг мөн буулгажээ.
Оросын Гадаад хэргийн яам "Башар Асад “ерөнхийлөгчийн албан тушаалыг орхиж”, Сириэс явах шийдвэрийг гаргасан" гэж өмнө нь мэдээлсэн. Асад “эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн өгөх"-ийг үүрэг болгосон байна.
Тус яам "Орос улс эдгээр хэлэлцээнд оролцоогүй. Бид хүчирхийлэл үйлдэхээс татгалзаж, засаглалын бүх асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг уриалж байна" гэж онцолжээ.
Энэ хооронд Ерөнхийлөгч асан Башар Асадын Дамаск дахь ордныг хэт давруу үзэлт суннитүүдийн “Хайят Тахрир аль-Шам” бүлэглэл тэргүүтэй босогчид тонон дээрэмдсэний дараа Сирийн олон арван иргэн ордонд ирсэн гэж AFP агентлаг мэдээлэв.
Асадын үед Сирийн Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Мухаммед Гази аль-Жалали "Эх орноосоо зугтан гарсан Ерөнхийлөгчтэй ямар ч холбоогүй, Асад болон түүний гэр бүлийнхэн хаана байгаа, Дамаскийг яг хэзээ орхин явсныг мэдэхгүй" гэжээ.
Зэвсэгт бүлэглэлүүд 11 дүгээр сарын сүүлчээр Сирийн засгийн газрын цэргүүдийн эсрэг томоохон хэмжээний дайралт эхлүүлсэн. Тэд хэдхэн хоногийн дотор тус улсын хоёр дахь том хот болох Алеппо руу нэвтрэн орж, өөр хэд хэдэн томоохон хотыг хяналтдаа авсан байна. 12 дугаар сарын 8-нд Сирийн босогчид Башар Асадын дэглэмийг түлхэн унагасан гэдгээ төрийн телевизээр зарлажээ.
Эх сурвалж: CNN, DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.219] 2024-12-11 18:53:00
Оюунанэрдэнэ ядаж өөрийн намынхыг байг гэхэд ядаж Дорлигжав болон бусдыг нь барьж хориод шалгаж болдгүй юм болов уу.тэгвэл бага ч болсон шударга ёсны эхлэл болох гээд бна
Зочин [202.126.89.192] 2024-12-11 07:40:28
Манайхан хүзүүгүй захчин Элбэг,Сайханбилэг нарыг барьж ирж чадахгүй юм байх даа.
Зочин [202.131.234.123] 2024-12-10 17:37:00
монголын 30 гэр бүл гишүүдийг ингэж баасаа цувуулаад зугтаалгаач
Зочин [59.153.114.124] 2024-12-10 17:35:15
Шунал, тансаглал хязгааргүй юм даа. Асад яахав, манай томчууд гадаадад орогноод байгааг юу гэхэв. Эх орноосоо урвах уу ? Гадаадад зугатаж гарах уу? Гэмт хэрэгтэн оргон зайлах уу? Гадны ивээлийн хүн болсон бололтой.
Зочин [202.126.89.192] 2024-12-10 17:18:47
Ингэж шуналтаж яадаг юм болдоо хүнд дээд тал том жижиг 2 машин байхад хангалттай
л ббобо [103.57.93.234] 2024-12-10 15:06:18
том улсуудын тоглоом болчих юм доо хөөрхий зарим улс, манайх ч ялгаа байхгүй
зочин [202.9.41.113] 2024-12-10 10:27:05
АСАД Ч ЯАХАВ ТОДОРХОЙ, ХАРИН МАНАЙ ДОЛИР ДОРЛГЖАВ ЯАХААРАА АСАДААС ИЛҮҮ ОЛОН БҮР ТАНСАГ, БҮР ХУУЧНЫ ТЭР ОЛОН ҮНЭТ МАШИНЫ ЦУГЛУУЛГАТАЙ БАЙДАГ БИЛЭЭ??? ДОРЛИГЖАВ ГЭГЧ НЭГ ШАЛ ӨМХИЙ ХЭЛ НЬ ТУЛТАРСАН БАЛАЙ ЮМ 1990-ЭЭД ОНД ХЭЛЭХ Ч ЮМ ГҮЙ АНГАРАЙТАЖ БАЙСАН. ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙНХАА НАР ХӨЛ БОЛСООР ЭРДЭНЭТИЙГ ИДСЭН ТӨРИЙН АЛБЫГ ТАМ БОЛТОЛ МӨНГӨ БОЛГОСОН. ТИЙМ БАЛАЙ ХУЛГАЙЧ, ДЭЭРЭЧИН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР БАЙСАН ГЭХЭЭР ЭЛБЭГДОРЖИЙГ А-Х Ч БАГАДНА
Зочин [66.181.180.76] 2024-12-10 17:20:59
үнэн шүү
ЗОЧИН [202.126.88.217] 2024-12-10 09:38:09
МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ ХУЛГАЙЧДЫН ДЭГЛЭМЭЭ УНАГАЖ ТЭДНИЙГЭЭ ИНГЭЖ АЙЛГАЖ ЗУГТААЛГАХ БОЛОМЖГҮЙ БОЛГОН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААН УДМЫГ НЬ ТАСАЛЖ УСТГАХ ЮМ БОЛ ДОО
Зочин [202.126.89.228] 2024-12-10 09:38:00
Шуналын тулам ядаж талы нь зараад улсдаа станц цэцэрлэг сургууль барьсан бол өдийд эхнэр хүүхэдтэйгээ эх орноосоо хөөгдөж туугдалгүй нүүр бардам байхгүй юу. За диктаторуудын хувь заяа адилхан байх юм даа. Суудал дээрээ 4 -с дээш жил болчихвол өөрсдийгөө тэнгэр заяат гээд бодчихсон суудалдаа үхэн хатан зууралдана. Хаана үнэний хоолой байна нөгөө ертөнц үрүү. Сүүлдээ ч ялгах юмгүй бүгдии нь чад хийлгэхээс буцахгүй...