Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна
Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэнтэй холбогдуулан системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өчигдөр (2024.12.10) 13.244 аж ахуйн нэгж, 206.348 айл өрх, нийт 219.592 хэрэглэгчийн хэрэглээг 1-2 цагийн хугацаанд хязгаарласан. Иймд УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсчээ.
Цаашид цахилгааны хязгаарлалт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа талаар тус байгууллагаас мэдээлэв.
Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан, хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөлөө.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.201] 2024-12-11 15:28:54
Уул ухна гэж солиорохын оронд цахилгаан станцууддаа засвар хийгээчээ.
Зочин [66.181.180.34] 2024-12-11 14:37:16
Бөөрөлжүүт юу болсон бэ
иргэн [66.181.188.147] 2024-12-11 17:52:13
Шатсан гэж Дамдинням гишүүн ИХ дээр ярьж байна лээ
Зочин [203.91.119.147] 2024-12-11 14:52:04
awaar garaad hooshilson gj surag bsn shv