Хөвсгөл аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Aдмин / Боловсрол

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Устын гол” гэдэг газар урд шөнө 03:16:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг 03:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдэгджээ.

Дашрамд дурдахад, сүүлийн 20 хоногт Хөвсгөл аймагт гурван удаа газар хөдөлжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.