Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсчээ

Aдмин / Эдийн засаг

2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13. 6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 2.0 хувиар тус тус өссөн байна. Арваннэгдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.68 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.130] 2024-12-12 16:06:01

Орон сууц бүүав үнэд орох ямар боломжгүй яагаад гээч шавар хайрга, ус гээд үнэгүй хулгайлна тэгээд нимгэгэн 4 хана босгоол боллоо энэ яагаад үнэтэй байх гэж барилгачид угаасаа л мангар хулгайчууд байсан одоо бүүр тэнэг + шунал орчихжээ муу сөйн ОО ууд


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.