Папиллома вирусийн эсрэг вакцинд 78 мянган хүүхдээс 16 мянга нь хамрагджээ
Өнгөрсөн сарын 25-наас улс даяар 11 настай хүүхдүүдийг вакцинд хамруулахаар болж, ерөнхий боловсролын сургуулилалд дархлаажуулалтын үйл ажиллагаа явагдаж байна. Вакцинжуулалтыг ЭМЯ, ХӨСҮТ хамтран ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулж буй.
Дархлаажуулалтын хамрагдалт улсын хэмжээнд хэдэн хувьтай байгааг ЭМЯ-ны Дархлаажуулалт болон халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б. Мөнхзулаас тодрууллаа.
Тэрээр "Эрүүл мэндийн яамнаас энэ жил 11 настай 78 мянган хүүхдийг уг дархлаажуулалтад хамруулна гэж төлөвлөж байсан. Үүнээс улсын хэмжээнд дархлаажуулалт 21 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд 17 хувьтай байна. Дархлаажуулалтыг сургуульд суурилж явуулж байгаа. Хичээл сургууль амарсны дараа өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалт хийгдэнэ" гэв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.128] 2024-12-13 17:47:42
Хийлгэхгүй ээ. Туршилт болмооргүй бна
Irgen [202.9.41.111] 2024-12-13 17:47:27
OyunErdene.EM said 2 t tarhia ugaalgaj bn.Eersdee gadaadad 5000$ iim baktsen hiilgeed.MGLd heden 1000 % buuruulsan shingen heden 1000 % uneleed.uniig n tulj munge ugaaj bga.Kovidiin baktsen yalaa.dan hytad horoor tarisan bsan.eedguu novsh.