Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Говьсүмбэр аймагт өчигдөр буюу 12 дугаар сарын 13-ны өдөр автомашин осолдож хоёр хүн амиа алдаж нэг иргэн хүнд гэмтсэн байна.

Энэ талаар ОБЕГ "Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдож хоёр хүн амиа алдаж, нэг хүн гэмтсэн осол гарлаа.

Ослын дуудлага өчигдөр 02:15 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад иргэн Б-ийн жолоодож явсан “Toyota Prius-30 маркийн автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан 34-35 насны хоёр хүн амиа алджээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хол, ойрын замд гарахдаа үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.