Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг Ж.Чинбүрэн ахална

Aдмин / Улстөр

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэхтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасан тоонд хүрсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-д нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд 70 мянга түүнээс дээш дэмжсэн бол УИХ-ын дарга саналыг хэлэлцүүлж, шийдвэрлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын таван өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж заасны дагуу УИХ-ын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэхээр тус Байнгын хороонд шилжүүлснийг Б.Бейсен дарга гишүүдэд уншиж, танилцуулав.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т холбогдох Байнгын хорооны саналыг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ гэж заасны дагуу уг асуудлыг хэлэлцсэн юм.

Эхлээд утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжлээ.

Мөн Ажлын хэсгийн ахлагчийг сонгох асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулах санал хураалтыг явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж, батлав. Уг тогтоолд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсныг тусгасан байлаа.

Дээрх тогтоол баталсантай холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Ингээд Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.116] 2024-12-20 20:10:18

Мөнхбаясгалангаар ахлуулсан бол ахицтай байх байлаа. Чинбүрэн ЭМ-ийн салбарын асуудлаа шийдэж чадахгүй байж утааны асуудлыг ойлгох уу ? Сайхан гурилдаад л өнгөрнө биз.

Зочин [202.126.91.165] 2024-12-20 12:45:28

Утааны асуудлыг Чинбүрэн эхэлж болноо эрдэм номтой гэгээрэлтэй хүн. Энэ МЭНДсайхан гэж гэж сахал үс тавьж Бааваралсан юм салбар салбарт очиж сайд дарга хийж, хурдан морь уралдаж бааваралж давхихаас өөр юм мэддэг юм уу. Утааны асуудалд иймэрхүү далдгансан юмнууд хэрэггүй ээ. Юм хийж чадахгүй ээ.

Зочин [202.131.225.53] 2024-12-20 12:02:20

сонсоод утаа арилах юмуу

Зочин [202.70.38.18] 2024-12-20 12:03:44

сонсоод арилдгүй юмыг ажил хэрэгчээр хийх л хэрэгтэйшдээ та ч гэсэн үр хүүхэдтэй байлгүй

Зочин [202.70.38.18] 2024-12-20 12:01:59

ёстой энэ нийгэм энэ төрийн түшээд улс эх орноо зарна иднэ ард иргэдийгээ үнэн үг хэлж булхайг нь дэлгэхээр төрийн эсэргүү гээд хэлмэгдүүлнэ яацан төр засагтай түшээдтэй улс вэ яанан билээ

Зочин [202.70.38.18] 2024-12-20 12:02:50

үнэхээр халаглаж сэтгэл түгшиж ирээдүйд үр хүүхэд минь яах вэ гэж зүрх шимширч байна

Зочин [202.70.38.18] 2024-12-20 11:59:41

одоо тэгээд өвөл дундаа орох гэж байхад ажлын хэсэг байгуулаад төсөвөө гаргана идэж уух хулгайгаа боловсруулна ингэж байтал өвөл нь дуусна дараа өвөл дөхиад иймэрхүү байдалтайгаа дахин ажлын хэсэг гэж хуцаад байж байх вийдээ яанаа энэ төрийн түшээд их хурлын гишүүдээ үнэхээр бухимдаж уур хүрч хараалын үг амнаас гарч байна яахаараа ийм тэнэгүүдээ үнсэж үлгэх нь халгүй сонгодын бэ одоо тэгээд улс орон нь хөгжихгүй утаандаа бохиртоо хордоод үр хүүхэд нь өвдөөд ирэхээр хөгшчүүл юу бодож байна нам нам гэж явцуу бодолтой хүмүүс

Зочин [202.70.38.18] 2024-12-20 11:56:17

хичнээн жил ажлын хэсэг байгуулж хичнээн жил утаа яривдаа хөөрхий хрот утаа бохирын байгууламжийн хорт өмхий утаанаас чинь болоод хүүхдүүд өвдөөд сургууль цэцэрлэгтээ явж чадахгүй эрүүл мэндээр хохироод байна өвөл болохоосоо өмнө асуудлаа шийдэхгүй юу хийж дүлий годил шиг гөлийгөөд байдаг тэнэг толгойтонгууд вэ. жирийн ард иргэдээсээ долоон дор сэтгэх чадваргүй та нар алуурчингаас ялгах юмгүй хичнээн хүүхдийн амь нас хохирч байгаа бол


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.