АНУ-д монгол цагаачдын 28 хувь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын цагаачдын тухай статистик мэдээллээс харахад, тус улсад амьдарч буй монгол цагаачдын 28 хувь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай байгаа ажээ.

Бангорын их сургуулийн ахлах багш, эдийн засагч Б.Эрдэнэбат энэ талаар “Америк руу цагаачилсан монголчуудын маань 75 хувь бакалавр болон түүнээс дээш боловсролтой гэж бүртгүүлжээ. Энэ үзүүлэлтээр дэлхийн гурван өөр улсын цагаачид л биднээс илүү юм байна. ( https://lnkd.in/e_BJE68z).

Боловсролыг дипломоор хэмжих мэдээж асуудалтай. Түүнийгээ ашиглаад амьжиргаагаа залгуулж чадаж байгаа эсэх нь илүү дээр хэмжүүр.

Сургалтын чанар муу, сурсан юм үгүй бол дипломтой болох гэж олон жилийн турш ажил, хөдөлмөр бүрэн эрхлэхгүй байх нь бусдадаа дарамт болохын сацуу, хязгаарлагдмал нөөц бололцоогоо үр ашиггүй зарцуулж буй тул ядуурал, эдийн засгийн доройтлын эх сурвалж болдог.

Нийт америкчуудын 13 хувь ядуурлын түвшнээсээ доош амьжиргаатай байхад Азиас очсон цагаачдын хувь нь түүнээс бага, 11% байдаг. Гэтэл Монгол цагаачдын 28% нь уг түвшнээс доогуур амьжиргаатай байгаа ажээ ( https://lnkd.in/eR7hb4sZ ).

Америкийн улсын радиогийн дараах мэдээгээр тэгвэл цагаачилж очсон хүмүүс нь хамгийн их дээд боловсролтой гэх атлаа Америкт хамгийн их ядуу болчихдог улсаар Монгол шалгарч байгаа юм байна.

Энэ нь Монголын дээд боловсрол Дэлхийн жишиг, олон улсын стандартаас хэт хоцрогдсоны, мөн мэргэжлийн сургалт, ур чадварт илүү анхаарах ёстойн дохио байж болно.

Ямартаа ч уг мэдээг уншаад оюутнуудад цахим хичээлүүдийг маань (https://lnkd.in/eGsfNmv2, https://lnkd.in/e5SiSS5H) үзээч, сурах бичгийг маань (https://lnkd.in/e8Gn3ehi) уншаач, NRCC-ийн семинарт (https://lnkd.in/exGR3EyP) сууж байгаач гэж дахин уриалмаар санагдав. Төгсөж гараад, дэлхийн хаана ч очсон мэргэжлээрээ ажиллаж чадах мэдлэг, чадвартай болох нь зорилго шүү)" гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [77.239.213.19] 2024-12-25 16:55:55

Үнэн үнэн хаана төгсөх нь хамаагүй.мэргэжилдээ эзэн байх нь чухал

Зочин [59.153.115.82] 2024-12-25 14:05:04

Олон түмэн минь болсон болоогүй дээд сургууль гэж балайч хамаг залуу нас аав ээжийнхээ хэдэн төгрөгийг гарздаж баыхбн оронд мэргэжлийн боловсрол сайн эзэмшвэл заавал гадаадад очиж ажиллахгүйгээр эх орондоо сайхан амьдарч болохоор болсон шүү.

zochin [103.212.119.239] 2024-12-25 13:33:35

Бүгд цагаан захтан болно гээд мэргэжлийн боловсролоос зугтаасаны уршиг, түүнээс боловсролын систем муу биш, чадахгүй , сонирхолгүй диплом авах гэж орж ирж буй нөхдийг хэн ч, хаана ч сайн мэргэжилтэн болгож чадахгүй.

Зочин [66.181.161.131] 2024-12-25 10:57:40

Дээд боловсрол ч яахав ямар мэргэжил эзэмшээд байгаа бол солонгос сериал зурагтаар сур талчилдаг хэл нийгэм хууль эдийн засгийн хавтас олж авчаад тэнд өрсөлдөх гэж зүүдлээд статистик доош чангаагаад эх орны нэр баастаад байгаа биш үү. Англи хэлтэй гэдэг хэлэн тэрбум дотор ялгарах үзүүлэлт биш дэлхийд амьдралд шаардлагатай мэргэжил гэдэг гоё гэхээсээ илүү амьдралд ойр гэсэн үг биш үү. Амёрикт чинь бидний рёкламддаг биш шаардлагатай мэргэжил л хэрэгтэй биш үү. Манайд ч гэсэн их сургуулиудын чанараас гадна мэргэжлийн сонголт чухал биш үү. Тэр амёриктаа ядаж монголдоо хэрэг болох мэргэжил сонголлдоо.хэрэггүй хавтас сонгочоод төөрөөд байх ум даа. Дэлхий ч монгол ч мэргэжил сонголт чухал даа . хүүхдүүдийнхээ хувь заяагаа харьд төөрүүлж байгаа бол ядаж мэргэжлийг нь зөв сонгуул

Баярхүү [203.91.116.130] 2024-12-25 09:55:36

Жил бүр дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн 50-100 хүүхдүүдийг улс төлбөрийг нь төлөөд сургаад бай, Төгсөөд өндөр хөгжилтэй оронд том корпарацид ажиллаж нө хау суралцаад л ирээдүйд эх орондоо хэрэг болно. Байгалийн баялаг дуусна. Ийм сургуульд тэнцэнэ гэдэг нь маш том хөдөлмөр. Манай төр засаг сурж төгссөн хүүхдүүдээ Монголдоо ажил,зээлээ төл гэх юм. Хэдэн сая доллароор нь хулгай хийгээд цугтаахадаа бэлдэж байгаа хулгайчууд ирээдүйд Монголд туслахгүй харин дээрх сургуулиудыг төгсөгчид л эх орноо аврана. Ийм зүйлд буцааж нэхэхгүй мөнгө гаргаад явах хэрэгтэй.

Зочин [59.153.115.74] 2024-12-25 09:35:53

Энд бол янзын чадвартай юу ч хийж чадна гээд би чадна чууд гаднаас ажиллах хүч авахгүй гээд дэвээд байдаг . Бид ялначууд аа гэж

Зочин [202.9.40.92] 2024-12-25 09:48:17

ХУЖАА ОРУУЛЖ БОЛОХГҮЙ. ЭРЛИЙЗ АЛАА


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.