УДШ: Улс төрийн намуудын анхааралд
Улсын дээд шүүхээс улс төрийн намуудад хандан мэдээлэл гаргажээ. Түүнд “Монгол Улсын Их Хурлаас 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж өөрчлөн найруулсан байна.
Иймд улс төрийн нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын дээд шүүхэд ирүүлэхийг анхаарна уу” гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.98] 2024-12-25 16:29:24
а
Зочин [202.9.40.92] 2024-12-25 09:47:01
Энэ Балай мөнгө хувааж идсэн. Хужаагаар дүүргэх бодлоготой засгийн газраас Ардчилсан нам гарвал таарна