AP: Байдены засаг захиргаа Киевт 1.25 тэрбум долларын зэвсгийн багц нийлүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ирэх долоо хоногт Киевийн эрх баригчдад 1.25 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсгийн шинэ багц нийлүүлэхээ зарлахаар төлөвлөж байгаа ажээ.

Жо Байдены хэлснээр, Киевт зориулсан шинэ зэвсгийн багцад NASAMS болон HAWK зенитийн пуужингийн систем зэрэг олон тооны зэвсэг сум багтаж буй юм байна. Үүнээс гадна Америкийн эрх баригчид “Stinger” ​​зөөврийн зенитийн пуужингийн систем, 155 мм, 105 мм-ийн их бууны сумуудыг Украинд шилжүүлэх бодолтой байгаа аж.

АНУ-ын эрх баригчид ирэх даваа гарагт Украинд шинэ зэвсэг нийлүүлэхээ зарлах төлөвтэй байгаа талаар "Associated Press" агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын эрх баригчид Украин руу зэвсэг нийлүүлэх нь ОХУ-ын шийдлийг бууруулж, цэргийн тусгай ажиллагааны явцыг өөрчлөхгүй гэж удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.

Эх сурвалж: TASS, ASSOCIATED PRESS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Буянгүй бузрын хөгшин юмдаа, муу Байдин. [66.181.188.85] 2024-12-28 23:44:40

Хогийн өвгөн юмаа. Сар хүрэхгүй огцрох гэж байж дайн зориулж сая саяар нь доллар хаяад л. Бузрын, нүгэлтэй хөгшин юмдаа. Тэр мөнгөөр авсан зэвсгээр өчнөөн орос, украйн цэрэг алуулна. Гэтэл энх тайван тогтоох талаар юү ч хийхгүй юм, энэ Байдин өвгөн. Ингэж Шинэ жилийг угтдаг нь шал хогийн юмаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.