Монголын Үндэсний музейн захирлаар Б.Сарантуяаг томилжээ

Aдмин / Энтертайнмент

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Уран зургийн галерейн даргаар ажиллаж байсан Б.Сарантуяаг Монголын Үндэсний музейн захирлаар томилсон байна. Тэрбээр ажлаа аваад нэг сар болж буй бөгөөд шинэ оны босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ.

Соёлын сайд Ч.Номин 2024 оны гуравдугаар сард Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбатыг Монголын үндэсний музейн захирлаар давхар томилж байв. Салбарын сайд захирлын албанд томилох сонгон шалгаруулалт зарлалгүйгээр өөр байгууллагын захирлаар энэ албыг хавсран удирдуулахаар шийдвэрлэснийг музейн ажилчид эсэргүүцэж байсан юм.

Б.Сарантуяагийн хувьд Уран зургийн галерейн захирлаар 2018 онд томилогдсон. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй бөгөөд удирдлагын ухааны магистр, соёлын менежмент мэргэжлээр СУИС-д давхар суралцсан байна.

2001 оноос мэргэжлийнхээ дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2004 оноос нийслэлийн Захирагчийн ажлын албанд хотын рекламын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.151] 2024-12-31 23:07:06

Элбэгдоржийн хамаатан садан шиг эрдэнэсийн сангийн тонуулч л битгий байгаасай!!!

Ganzorig [202.126.89.191] 2024-12-31 21:36:30

Ажлын амжилт хүсэе мундаг хүн шүү.

Зочин [66.181.161.238] 2024-12-31 10:16:41

Ямар утгаар ингээд нэг албан тушаалд тийм хүн очлоо гээд сүржигнээд байдаг юм бэ ? Нэг хүн ажилд томилогдоо л биз. Дарга гэхээр л нугастай юм шиг болчих юм

Зочин [202.179.26.237] 2024-12-30 19:29:46

ТОМИЛГОО Ч ГЭЖ ТОМИЛГОО... МЭДЭЭ Ч ГЭЖ МЭДЭЭ.... ШАГНАЛ Ч ГЭЖ ШАГНАЛ .... БҮТЭН ДАМПУУ .... ГЭЭД ЯАХАВ ... БҮҮ МЭД ... БАЯР ХҮРГЬЕ . ДЭ.

Итгэл [202.179.25.84] 2024-12-30 18:56:17

Ямар ч байсан улс төржихгүй улс орны хувь ирээдүйд хэрэгтэй тун хэмжээг нь тааруулж өөрчлөнө гэж итгэж байна чадах хүн. Эзэн хаанаас илүү элбэгдорж гэж эх орноо сүйрүүлэгчийг суртчилсан газар байх юм. ардчилал гэгчийг амииркууд зохиож элбэгдорж мэтийн луйварчидаар гар хөлөө хийж тухайн улсыг сүйрүүлэх тёхнологи гэж дэлхий нийт мэддэг болсон.

Зочин [103.168.34.193] 2024-12-30 15:56:07

Хөөе хаана явсан газраа тараадаг авгай юм бишүү. Тиймдээ ч гавьяат болсон.хи, хи

Зочин [66.181.185.117] 2024-12-30 15:11:18

2016 онд уг музейг хүүхэд залуучуудад үнэгүй үзүүлэх үеэр нь орж сонирхоход 1921-1989 оны буюу бидний хэллэгээр соц үеийн улс орны аж амьдралыг харлуулж бүдгэрүүлэн орхигдуусан байв Харин гурван давхар үзмэрийн бүхэл бүтэн нэг давхар нь зөвхөн ардчиллынхан тэр дундаа голчлон Элбэгдоржийн зураг хөрөг, түүний хэлсэн үг сургааль, намтар түүхийг ихээхэн гоёмсог сүрлэг байдлаар дүрслэн байрлуулсан нь түүхийн мэдлэг багатай иргэд ,хүүхэд залууст бол дэлхийн мянганы хүн хэмээн энэ бөмбөрцөгийн 8 тэрбум хүн хүлээн зөвшөөрсөн их эзэн богд Чингис хаан ч Элбэгдолржийн хажууд жижигдэх юм шиг ойлголт өгөхөөр санагдаж музей бүхэлдээ ингэж ихээхэн улс төржиж түүх гажсанд гутрал бухимдал дээд цэгтээ тулж бараг л харвах шахаж билээ.мань элбэгдорж гайхал эрдэнэт үйлдвэр тураалын хөгшин үнээ болсон тухай гайхамшигт сургаалиа их хурлын индэр дээрээс айлдаж байсан тэр цаг лдаа

Иргэн [103.212.117.70] 2024-12-30 16:55:58

Түүхэн үеүүдийг дутуу дульмаг харуулсан байналээ. Шинэ дарга дутууг нөхөн баяжуулна гэж найдаж бна.

Доогий [66.181.189.64] 2024-12-30 12:42:33

Сайн менежер мундаг хүндээ.Ажилд нь өндрөөс амжилт хүсье.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.