Л.Төр-Од: Бүс нутаг бүрд брэнд бүтээгдэхүүн хөгжүүлнэ

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхиийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа билээ. Тэрбээр төрийн бүсчилсэн хөгжлийн бодлоготой МҮХАҮТ-ын бодлогыг уялдуулж ажиллахаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “МҮХАҮТ-ын нэр хүнд, үр нөлөөг дээшлүүлж, нийт бизнес эрхлэгч бүрд боломж бүрдүүлж хүрч ажиллах чиг үүрэг, эрх зүйн таатай орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Дунд ба урт хугацааны стратеги төлөвлөгөөг үндэсний баялаг бүтээгчийг дэмжих худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын бодлогыг бид бүгд хамтдаа боловсруулж хэрэгжүүлнэ.

Энэхүү стратеги бодлогынхоо хүрээнд МҮХАҮТ-ын орон нутгийн салбар танхимын үйл ажиллагааг эрс сайжруулан хөгжүүлнэ. Төрийн Бүсчилсэн хөгжлийн бодлоготой Танхимын бодлогыг уялдуулж, долоон бүсийн гарааны бага бизнес, жижиг ба дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутаг бүрд брэнд бүтээгдэхүүн хөгжүүлнэ.

“Уул уурхайн бус салбарын үндэсний экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, дотоодын нэмүү үнэ цэнийн сүлжээг үүсгэх чиглэлд хамтарсан төсөл, зорилтот хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх замаар үндэсний үйлдвэрлэгчдийн олон улсын нэмүү үнэ цэнийн сүлжээнд нэвтрэн өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогыг дэмжинэ.

МҮХАҮТ-ын дэргэд “Бизнес инновацийн төв” байгуулж, инновацид суурилсан старт-ап гарааны бизнесийг бойжуулж, импортыг орлуулах экспорт, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл хөгжүүлэх инновацийн төслүүдийг дэмжих боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн гадаад худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын судалгаа шинжилгээ, практик үйлс хэрэгжүүлэгч төвүүдийг байгуулан ажиллуулна” гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Хэлэхэд ч амархан. [66.181.188.85] 2025-01-05 20:45:13

Жишээ нь ГовьАлтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд ДЭЛХИЙД танигдах ЯМАР бүтээгдэхүүн гаргах уу? Юугаа хийж чадах юм бэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.