БАЙНГЫН ХОРОО: Н.Оюундарийг Элчин сайдаар томилох асуудлыг зөвшилцөнө
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдах юм байна. Үүнд:
11.00 цагаас Ёс зүй, дэгийн байнгын хороо
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай)
13.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай (Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх)
- Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2024.12.27-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах)
Элчин сайдыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн зөвшилцөх санал гэдэг нь Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Доржийг бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан эгүүлэн татаж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг томилох санал юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Төлбөр [66.181.191.177] 2025-01-08 21:58:54
Яасан гэж сайд болгоно гэж
түмэнхүү [202.179.4.86] 2025-01-08 12:57:56
Bolohgui ee jinhene diplomat huniig yawuul ene awgai hereggui
Зочин [103.212.118.39] 2025-01-08 12:43:13
БО-ны сайд байсан Барсболдтой хамт улсын мөнгө завшсан гээд гадаад руу зугтаж байсан хүн УИХ-н гишүүн бас элчин сайд болох гэж дээ.
Зочин [108.173.150.168] 2025-01-08 12:23:35
Энэ хүн элчин сайдаар очоод шөлөндөөгийн салбараа сайн хөгжүүлэх бхдаа