Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 09.00 цагт сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг хэлэлцэж, үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, тус шүүх Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасныг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09.00 цагт хянан хэлэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч, үндэслэлтэй гэж үзэн, хуульд заасан журмын дагуу шүүхэд саналаа ирүүлсэн байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзодын мэдээлснээр, шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай санал, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцжээ.
Улмаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн санал, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэсэн аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Монгол хүн [210.13.238.81] 2025-01-09 18:23:19
Авилгалд идэгдсэн шүүгч прокурорууд, хонгилын эзэндээ яасан хурдан шуурхай үйлчилж байгааг ард түмэн харлаа. Өнчин ишиг хулгайлсан ардын хүүхдийг бол яаж яс махтай нь хатааж байгаа бол манай шүүх.
Зочин [66.181.161.65] 2025-01-09 16:17:28
ЯГ ҮНЭНДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД ХОЁРЫН ТУЛААН. ШҮҮХ ЗАСАГЛАЛ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ ХОЁРЫН ТУЛААН. НАМ ДОТОРХ АЛААН ГЭСЭН ҮГ.
Зочин [202.126.89.159] 2025-01-09 13:41:10
Хүрэлсүхийн л хийж буй үйлдэл шүүдээ Энэ хулгайч өөрийн ялт үйлдлээ илчлэгдэхээс үхтэлээ айж өмдөндөө чацга дусааж байгаа
иргэн [66.181.183.121] 2025-01-09 13:13:34
Элбэгдоржтонгуудын бодит баримтуудыг нь олон нийтэд ил гаргаад бай түмэн ойлгог Уран зураг хулгайлсан гэх хэрэг яал аа Америкт хаустай л гэсэн шүүх дээр унтраад байна уу Хуулиа яаралтай өөрчил шудрага ёс байхгүй болоход хөгжил яаж ирэх билээ Бид баялагаа ч хүртэж чадахгүй болно Хэдэн гэр бүл тэжээгээд 30 жил болсоноо мартвуу эсвэл хэдэн төг болж байна уу
Зочин [66.181.161.65] 2025-01-09 10:41:44
ОДОО НААД ЖҮЖГЭЭ ЗОГСОО. ХҮРЭЛСҮХ ШҮҮГЧИЙГ ТОМИЛЖ ХАЛДАГ. ТЭГЭХЭЭР ХҮРЭЛСҮХ ХОЛБООТОЙ
зочин [66.181.188.144] 2025-01-09 11:54:37
Элбэгдорж Баттулга нарын томилсон бууны ноход хэвээр байгаа шүү
Тууштай нэг мөр байгаач, шүүх ээ. [66.181.160.43] 2025-01-09 10:39:41
Бантани-вантани болж байнадоо. ТУУШТАЙ байгаачээ. Баривчлана гэсэн бол баривчлаач, Монголд авчирна гэсэн бол авчраач. Дээд шүүх баривчлах эсэхийг энэ 2-ыг Монголд авчирснын нь ДАРАА шийдэж болно ш дээ. Гэтэл урьдчилаад шийдэчихээр чинь Интерпол яах юм бэ??? Цагааныг тэгэхээр Сингапурт нь үлдээх юм уу? Элбэгдоржийг Америкт нь яг Сайханбилэг шиг хаячих юм уу? Улсын Дээд шүүх нь мөрдөн байцаах байгууллагынхаа ажлыг ингээд УНАГААЧИХАЖ болдог юм уу?
Иргэн [66.181.160.38] 2025-01-09 10:33:02
Манай шүүх яасан сайхан хурдан ажиллагаатай болов оо өмнө арав гаруй жилд шийдээгүй хэргүүдийг эхний ээлжинд шийдвэрлэх ёстой юм биш үү монгол улсын иргэд бүгд тэгш эрхтэй байна гэж үндсэн хуульд байгаа биз дээ ккк
Зочин [202.126.91.73] 2025-01-09 10:23:07
Ха ха мөн ч хөгийн юм болж байна даа..
тогтох [202.21.100.210] 2025-01-09 08:26:26
Мөн ч шуурхай ажиллаж байна шүү. Сэжигтэн Цагаан өөрөө орж ирж баригдаад л эндээс дор нь өмнөх шүүхийн тогтоолыг хүчингүй болгоол ХАРДАХ ЭРХТЭЙ ШҮҮ