Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох магадлалтай 45 иргэн аяллаа зогсоожээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Анбаунд Монгол” ТББ-ын үйл ажиллагаатай танилцжээ. Тус төрийн бус байгууллага нь олон улсын сайн туршлагыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх зорилгоор “Дамжин өнгөрөх ажиглалт” төслийг Цагдаагийн ерөнхий газар, ХХЕГ-ын зөвшөөрлийн дагуу Гаалийн ерөнхий газартай хамтран 2018 оноос эхлэн хилийн боомтод хэрэгжүүлж эхэлсэн байна.

Төслийн гол зорилго нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, эсхүл хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоох, таслан зогсоох, хамгаалах аж.

Төсөл хэрэгжих хугацаанд 2018 оноос 2020 оны нэгдүгээр сарын хооронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд байж болзошгүй 3602 охид, эмэгтэйгээс асуулга, судалгаа авч, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ. Мөн эдгээр охид, эмэгтэйчүүдээс эрсдэлт нөхцөлд байж болзошгүй 206 эмэгтэйг тогтоож, 25 эмэгтэйд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь аюулгүй буцаасан байна.

КОВИД-19 цар тахлын дараагаас хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтворжиж, улмаар хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлт нөхцөл нэмэгдсэн учир ХХЕГ-аас дээрх төслийг дахин эхлүүлэх хүсэлт гаргажээ. Ингэснээр АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь“ төслийн хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн төслийг дахин эхлүүлээд байгаа аж.

Төслийг дахин хэрэгжүүлж эхэлсэн хугацаанд хүн худалдаалах гэмт хэрэгт эрсдэлд байж болзошгүй нийт 3735 зорчигчоос асуулга, ярилцлага авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.

Эдгээрээс эрсдэлд буй 98 зорчигч тогтоогдсоноос 45 иргэн аяллаа зогсоож, нэг иргэн мансуурлын байдалтай байсан тул Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст мэдээлж, холбон зуучилсан талаарх мэдээллийг уулзалтын үеэр ХЭҮК-т өгсөн байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.140] 2025-01-16 08:11:46

Хүүеээ энэ мэдээ мэдээллийн чинь найруулгын, үгийн алдаа гээд ямар аймшигтай юм бэ? Зүгээр гадаадын сайтаас транслет ашиглаад орчуулчихсан юм уу? Уг нь би Монгол хүн мөртлөө энэ мэдээллийн 50%-ийг л арай гэж ойлгож байна. Үнэн эсэхд ч эргэлзмээр. Сэтгэгдлүүд нь ч хуурамч. Зүгээр хиймэл оюун ухаан ашиглаж гадаад хүмүүсийн бичиж байгаа зүйл мэт

Зочин [66.181.183.202] 2025-01-13 16:15:19

Амжилт хүсье Олон хүнийг буруу замаар орохоос нь өмнө авраасай

баатор [202.126.91.91] 2025-01-10 19:39:18

Шадав овогтой Баярмаа гэдэг биёэ үнэлэгч хятадад20-30 жил амьдарч айлын охид би хувийн гуанз аж илуулдаг гж худлаа ярьж зардаг хулгайчийг шалгаачэ э эрүүгийнхээ

Зочин [202.126.89.188] 2025-01-15 07:03:03

Тэрийг олж алах юмсан

Настан [202.126.88.107] 2025-01-10 12:56:28

Энэ төрийн бус байгууллагын залуус маш байна.ТУС НЭМЭР багаддагүй юмаа.Амжилт хүсье.

Солонго [66.181.160.72] 2025-01-10 12:22:27

Энэ маш зөв. Гэрээсээ гараад 2 жил болоод сая оны өмөн сураг нь гарсан чинь. Хятад Улсын бээжин Чаяна,Оюутан болон гээд явсан сурагтай ТББ,байна та бүхэнд амжилт хүсэе

Зочин [103.212.162.187] 2025-01-10 07:03:23

Энэ бол зөв хандлагатай ТББ байна, амжилт хүсэе


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.