Ё.Басхүү улсын аваргын анхны алтан медалиа авлаа

Aдмин / Спорт

2025 оны жүдо бөхийн УАШТ-ий хувийн барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилж өндөрлөв.

Өчигдрийн онцлох медальтан Ё.Басхүү байлаа.

Түүний хувьд жүдо бөхийн дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж, олимпын дэвжээнд медалийн төлөө өрсөлдөж байсан дэлхийн хэмжээний бөх. Гэхдээ улсын аваргадаа түрүүлж чадалгүй өнөөг хүрээд байв.

Харин энэ жил тэрбээр хүлээлтээ эцэс болгож, үндсэн 66 кг-даа итгэл төгс түрүүллээ. Ингэснээр улсын аваргын нэг алт, гурав хүрэл медальтай болж байна.

Жин тус бүрийн аваргуудыг танилцуулья.

Эмэгтэй

  • 48 кг: Ж.Анударь (Женко)
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)
  • 57 кг: М.Ичинхорлоо (Алдар)
  • 63 кг: Л.Энхрийлэн (Сүлд)
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ (Женко)
  • -78 кг: О.Хүслэн (Сүлд)
  • +78 кг: А.Адъяасүрэн (Алдар)

Эрэгтэй

  • 60 кг: Б.Сүхбат (Женко)
  • 66 кг: Ё.Басхүү (Хилчин)
  • 73 кг: Б.Эрдэнэбаяр (Хилчин)
  • 81 кг: О.Шинэбаяр (Тэмүүжин)
  • 90 кг: Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
  • -100 кг: А.Энхбаяр (Алдар)
  • +100 кг: Б.Гончигсүрэн (Хилчин)

Жүдо бөхийн УАШТ өнөөдөр холимог багийн тэмцээнээр үргэлжлэн явагдана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.