Энэ 7 хоногт Монгол Улсад
-2025 оны нэгдүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
1 дүгээр сарын 13-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
1 дүгээр сарын 14-нд: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулна.
1 дүгээр сарын 14, 15-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
1 дүгээр сарын 15-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
1 дүгээр сарын 15-нд: “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд болно.
1 дүгээр сарын 15-нд: Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах иргэдийн хүсэлтийг албан ёсоор авч эхэлнэ
1 дүгээр сарын 16, 17-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
1 дүгээр сарын 17-19-нд: Бильярдын 2025 оны УАШТ-ийг зохион байгуулна.
1 дүгээр сарын 18-нд: УДБЭТ-ын тайзнаа Ф.Херольд “дэггүй Лиз” балетыг толилуулна.
1 дүгээр сарын 19-нд: Буудлагын 2025 оны УАШТ Буянт-Ухаа цогцолборт болно.
Орон нутагт:
1 дүгээр сарын 13-нд: Өмнөговь аймгийн Нутгийн Удирдлагын ордонд Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлын хүрээнд "Ардчилал аюулгүй байдлын баталгаа болох нь" лекц болно.
1 дүгээр сарын 13-нд: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан улс, аймаг, сумын болон залуу бөхчүүд оролцсон хүчит 64 бөхийн барилдаан болно.
1 дүгээр сарын 13-17-нд: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод "Монголын таеквондогийн VII их наадам" "Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая" уриан дор 7 төрлөөр болно.
1 дүгээр сарын 17-нд: Архангай аймгийн хөгжимт драмын театрт ЕБС-ийн сурагчдын дунд "Ая эгшгийн 6 жигүүр" хөгжмийн уралдаан болно.
1 дүгээр сарын 17-19-нд: Ховд аймагт “Мөнгөн шагшуурга-2025” эвент болно.
1 дүгээр сарын 18-нд: Өмнөговь аймагт “Онгийн улаан нуурын мөсний баяр-2025”-ыг зохион байгуулна.
Хилийн чанадад:
“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
Сэтгэгдэл