ЗГ: Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэж, орон тоог 30 хүртэл хувиар бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.22/ болж, гаргасан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр "Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэнэ. Ингэснээр чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл бууруулна. Цаашдаа ийм бодитой тооцоолол хийнэ.
Сая "Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр, ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөг хэмнэнэ. Тоогоор харуулж, танилцуулна.
Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр авч шийдвэрлэнэ.
Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ.
Ажлын хэсгийн ахлагчийн хувиар МҮХАҮТ болон худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллах санал хүргүүлж байна. Энэ талаарх гомдол саналыг нээлттэй авч эхэлнэ.
Мөн Ерөнхийлөгч асан, Чингис хаан одонт П.Очирбат таалал төгссөнтэй холбоотойгоор орон даяар гашуудал зарлах зарлиг гарсан. Үүний хүрээнд гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолын комиссыг миний бие ахалж байна.
Тухайн цаг үед хамтран зүтгэж явсан нөхөд нь оролцож, Монгол Улсынхаа анхны Ерөнхийлөгчийг Баасан гаригт эцсийн замд нь үднэ. УИХ, Засгийн газрын түвшинд энэ үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна" гэв.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [103.212.162.21] 2025-01-23 13:34:26
Бид анхны ерөнхийлөгчийг саналаа өгч сонгосон. Картын барааны үе байсан. Амьдрал хүнд байсан. Алт хөтөлбөр АМ-ын маш сайн хууль орчин бий болж байж дэлхийн том компаниуд хайгуулын ажлыг маш ихээр явуулж байсаны хүчинд Монголын ЭЗ өсч өдий хүрсэн. Тэрний хүчинд бид нүүрс алт зэсээ эксортолж бүгд унах унаатай байр оронтой амьдарч байна. Энэ экспорт байхгүй бол бид хэрэлдээд байх зүйлгүй хэн нэгэн лидергарахыг хүлээх л байсан байх. Анхны ерөнхийлөгчийг сонгож байх үед энэ бүхэн зөвхөн мөрөөдөл байсан юм шүү. Харин дараа цаг үед эрлийз голдуу нөхөд мэдээлэлд ойр, эрх мэдлээ ашиглан өнгөтэй өөдтэй болгоныг тонох ажилагаа явуулсаныг бид мэднэ. Энэ хүн цаг үедээ үүргээ хангалттай биелүүлсэн. Монголын ард түмэн хожсон. баярлалаа ерөнхийлөгчөө. Харин энэ цаг үед харанхуй номгүй ичиж зовох зүйлгүй эрээгээ барсан нөхөд улилдсан, тэрнийг бохир улс төрчид ашигладаг цөвүүн цаг ирсэн байгааг олон нийт минь анзаарч байх хэрэгтэй.
ЗОЧИН-ТЗ-ын ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР [60.34.125.198] 2025-01-23 11:48:26
"МТЗ" 50/50 хувь ХАМТАРСАН ААН БИШ. 100% ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ/ТӨХК/.ХАРИН"УБТЗ" ХНН БОЛ МОНГОЛ,ОРОС УЛС 50/50 хувь ЭЗЭМШСЭН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ БУЮУ ХК ЮМ.ШИНЭЭР БАРИГДСАН ТӨМӨР ЗАМЫГ ЯАЖ НЭРЛЭХ,ХААНА ХАРЪЯАЛАХ НЬ ХЭНИЙ ХӨРӨНГӨӨР БАРЬСНААС ХАМААРНА.ОДООГООР БОЛ 100% ТӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРИГДСАН БОЛ "МТЗ" ТӨХК-д ХАРЪЯАЛАГДАНА, 100% ДОТООД ГАДААДЫН ХУВИЙН ХӨРӨНГӨӨР БАРИДСАН БОЛ "МТЗ" ТӨХК-д ШУУД ХАРЪЯАЛАГДАХГҮЙ.ХАРИН ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА,ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ГАРГАСАН ХӨРӨНГӨӨ НӨХСНИЙ ДАРАА ТӨРД ӨГӨХ ХУУЛЬТАЙ БГАА.ТӨР ДОТООД ГАДААДЫН ХУВИЙН ХЭВШИЛ БАРИХ ХӨРӨНГӨНИЙХЭЭ ХУВИЙГ ТОХИРООД БАЬСАН БОЛ "ХК" БОЛНО.ТӨР ГАДНЫ УЛСЫН ТӨРТЭЙ ГАРГАХ ХӨРӨНГИЙНХЭЭ ХУВИЙГ ТОХИРООД БАРЬСАН БОЛ УБТЗ шиг "ХНН" БОЛЖ МТЗ ТӨХК-д БУС "ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР"/ТЗГ/-т ХАРЪЯАЛАГДАНА.ОДОО ТЗГ БАЙГУУЛАГДАХААР МТЗ ТӨХК ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАГДАЖ УБТЗ шиг МОНГОЛЫН 1 л ТӨМӨР ЗАМ БОЛОХ ЁСТОЙ. ШИНЭЭР БАРИХ ТЗ-ын ТАЛААР ТҮҮНИЙ ХАРИУЦАЖ БАЙСАН БҮХ ҮҮРЭГ ТЗГ-т ИРНЭ.ЭДГЭЭР ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗГ-ын ТОГТООЛ ГАРГАЖ ШИЙДЭХ НЬ ЗҮЙТЭЙ.
Зочин [89.215.50.214] 2025-01-22 23:16:52
МТЗ чинь 50/50 хувь хамтарсан ААН биз дээ? Тийм амархан нэгтгэж болох уу?
ЗОЧИН [60.34.125.198] 2025-01-22 18:11:46
МТЗ,ТТТЗ 2-ыг НЭГТГЭХЭД ТТТЗ ОДООГИЙН УБТЗ-ын "БАЯНТҮМЭН ТАСАГ"/Дорнод аймагт байдаг ЧБ-аас цааш Эрээнцав-Соловьёвскоор хил гардаг 238км төмөр зам/ ШИГ "ТАВАНТОЛГОЙ ТАСАГ" ГЭЖ БОЛОХ УУ.ЕР НЬ ЭНЭ МАЯГААР 100% УЛСЫН ТӨСӨВ,ТӨРИЙН МЭДЛИЙН ХӨРӨНГӨ,ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР БАРИГДАХ ШИНЭ ШУГАМ, БООМТЫН ТӨМӨР ЗАМУУДЫГ МТЗ-д ХАРЪЯАЛУУЛАХ НЬ ЗӨВ.УЛСЫН ХӨРӨНГӨ ОРОЛЦООТОЙ БАРИГДАХ ЗАМУУДЫН ХУВЬЦААГ МӨН МТЗ ЭЗЭМШИНЭ.ХАРИН 100% ХУВИЙН,ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАХ ЗАМУУД МТЗ-д ХАРЪЯАЛАГДАХГҮЙ,БҮХЛЭЭРЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭЗЭМШИЛД,ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ"ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР"/"ТЗГ"/-ын ХЯНАЛТАНД БАЙНА.ОДОО ЗТЯ-нд БУЙ ТӨМӨР ЗАМЫН ИХЭНХ ОРОН ТОО/Улсын байцаагчид,гэрчилгээжүүлэлт,норм норматив,төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой ажил гүйцэтгэх зөвшөөрөл г.м./ "ТЗГ"-т ИРНЭ.ЗТЯ-НД БОДЛОГО ХАРИУЦСАН ХЭДХЭН/10 хүрэхгүй, 5-6/МЭРГЭЖИЛТЭН ҮЛДЭХЭЭР НЭГ МӨР ШИЙДЭХ НЬ ЗӨВ.ТӨМӨР ЗАМЫН ДОТООД ДАХЬ БАРАГ БҮХ АСУУДЛУУД"ТЗГ"-т ШИЙДЭГДЭЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ.ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР,ТӨСӨЛ Ч"ТЗГ"-т ЭХЛЭЭД ЯРИГДАХ ЁСТОЙ БОЛНО.
Зочин [66.181.161.91] 2025-01-22 16:23:18
Цахим платформуудыг сайжруулж төрийн албаны орон тоог нийтэд нь 30%-иар бууруулахыг ойрын хугацаанд зорилго болгох хэрэгтэй.
Irgen [202.9.41.85] 2025-01-22 16:22:34
TZ gedeer togloj boldog gazar gj bodood bnuu.UBTZd meregjiliin bud hun taviad.jinhene unagan TZchin meregjiliin injner .zamiin chadvartai darga bhgui bolloo.Odoo zamd yvah uilchlegch ch bhgui.4.6 honog yvaad buuj chadahgui.sunaj ajillaj bn.Jilees jild TZiin teeveriin orlogo nemegdej.Ariin haalgaar avsan hurgan dargaas 7.5 terbum garch bhd.huiten haluund ajillaj bga ajilchdiin tsalin uland bn.7.5 terbumiig tsaash n shalgaval dendui ih uom garah bsan ch ATG.Shuuh shuud haaj baih jisheetei.Iim lbn
зочин [202.9.46.51] 2025-01-22 16:21:48
монголд бизнесиин орчин алга хувиин хэвшил банкни өндөр хүү төлж чадах чадамжгүи элгээрээ хэвтэж баина даа
Зочин [59.153.112.130] 2025-01-22 15:12:09
УЧРАЛ САЙД АА. ОРОН ТОО ЦОМХОТГОХ БҮРД АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭНЭ, АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭХ БҮРД АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ШАЛНЫ АЛЧУУР БОЛНО. ХАРИН ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ. ( ТОЛГОЙГ ). БАГАСГАХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ
Зочин [103.212.162.21] 2025-01-23 13:20:05
Бөгш эмчээс бусд төрийн алба хааагчидын тоог 50 хувь цомхотго. Төрийн өмчит ААН ийн ажилтнуудыг ч цөөл. Хувийн хэвшилд аажиллах хүч хомсдолтоы байна. Цомхотголд орсон хүний тоогоор Монголын ЭЗ өснө баялааг бүтээгчид олон болно. Амар хялбар авилга албан тушаалд хүрч сайхан амьдрах хандлага нийгэмд мааш их масс бий болсон байна. Учраа мэдэхгүй 5 өгүүлбэр уншаад ойлгохгүй олгой толгойтнууд төрийн албанд бараг 80, 90 хувь нь бий болсон нь анзаарагддаг.
Зочин [15.235.216.113] 2025-01-22 14:59:12
Эргүүтсэн мал шиг хүмүүс бидний толгой дээр сандайлсны гай энэ шүү дээ.
Irgen [103.212.117.119] 2025-01-22 14:58:10
Хүндэтгэл, гашуудал хоёрыг гуйж бас хүчээр авч болдоггүй юмаа. Хүндлэх хүнээ хэлүүлэлтгүй хүндэлдэг, гашуудах ёстой хүнээ сэтгэлдээ залбирч харуусдаг ухаант ард түмэн билээ.