ЧУУЛГАН: Энэтхэгийн Экспорт-Импорт банктай байгуулах Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсч, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо. Гэгээн дурсгалыг хүндэтгэж, гишүүд босч, эмгэнэл илэрхийлэхийг хүсч байна" гэв.

Мөн тэрбээр өнөөдрийн хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын Дэгийн тухай хуулиар УИХ-ын дарга хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хороог тогтоож, бусад байнгын хороонд мэдээлнэ гэж заасан. Энэ талаар танилцуулъя.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 22-нд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан" гэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг, соёрхон батлах асуудлыг хэлэлцэв.

Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж буй. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дуусаад, санал хураалт явуулав. Нийт 69 гишүүн буюу 88.7 хувиар дэмжиж, Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.237] 2025-01-23 11:52:33

зохион байгуулалттайгаар төрийн мөнгийг хулгайлж байна даа????

Зочин [66.181.181.237] 2025-01-23 11:51:08

хохьнээ??? эргүү хүүрнүүд?????


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.