Эрт илрүүлгээр ХДХВ-ийн дөрвөн тохиолдлыг илрүүлжээ

Aдмин / Эрүүл мэнд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар эхлүүлсэн. Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд сая 593 мянга 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь юм байна. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 695 мянга 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 мянга 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд.

Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Мөн 753,093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.

21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна.

Түүнчлэн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг хяналтад авсан байна. Улмаар нийтдээ 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д нь хорт хавдар шинээр оношлогджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.