Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулсаар байна.
2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” буюу “Business Friendly Mongolia” хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн улсын жишгээр эдийн засгийг төрөлжүүлсэн сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын тогтоол баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа.
Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл Гэрэгэ өгч байхаар энэхүү тогтоолд туссан болно.
Өмнө нь бид Эстони улсын цахим шилжилтийн сайн туршлагад үндэслэн E-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан шиг хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах хүртэлх эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх процесст цогц байдлаар дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна.
Өмнө нь төслөг хуулиуд гурван ч удаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч төрийн өмчийн компаниудын лобби-д хөтлөгдөж, эрхзүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна.
Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна.
Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [103.212.162.187] 2025-01-26 19:28:01
Ямар компанийг татан буулгах, ямрыг нэгтгэх саналыг чинь харахгүй байна. Өөрсдөө алдагдалд оруулчих аад дараа нь сүрийг үзүүлж нэг их юм хийсэн, хийх гэж байгаа дүр эсгэх хэрэггүй. Одоо нэгтгэх гэж бөөн нугалаа гаргаж захиргаадаад өөрсдийн тэжээврүүдээ хоолонд оруулна биз. Ялангуяа эрчим хүчний салбарт болгоомжтой хандах ёстой шүү. Та нар олон жил тоглолоо, үе үеийн сайд нарын шахсан, тавьсан, дэвшүүлсэн хоолны савнууд олон бий шүү
Зочин [103.212.162.187] 2025-01-26 19:29:20
Тийм ээ
Иргэн [66.181.186.216] 2025-01-26 11:31:11
Орон нутгийн хурлын төлөөлөгчид бүгд турж үхэнэ шүү!!! Орон нутгийн төрийн өмчийн компаниудыг яаанаа тэнд чинь хүний адгууд үүрэлчихсэн байгаа шүү дээ!!!
Иргэн [66.181.186.216] 2025-01-26 11:28:42
Чадахуу!!! МАН-АН-Н мафиууд өлсөж үхнэ байлгүй дээ!!!
Ман [66.181.183.174] 2025-01-29 16:21:55
Яг үнэн
Зочин [139.5.219.68] 2025-01-25 13:04:40
ок
Зочин [139.5.219.68] 2025-01-25 13:04:31
ТУЗ-ийн нарийн бичгийг тухайн харьяа яамнаас нь биш, тухайн компаниас нь эсвэл гаднаас томилбол зүгээр байх
Зочин [103.212.162.187] 2025-01-26 19:18:39
Санал нэг
Зочин [139.5.219.68] 2025-01-25 13:01:23
удирдлагын баг чухал
иргэд [139.5.219.68] 2025-01-25 12:57:59
Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулахын тулд төрийн төлөөллийн тоог нь багасгаж туршлагатай хараат бус гишүүнийг дийлэнх олонхи болгож оруулбал хяналт сайжирч үр ашиг нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн 9 гишүүний 6 нь төрөөс томилогддогийг болиулж 5-ийг нь хараат бус гишүүнээр, 4 ийг нь төрөөс сонговол хаа хаанаа хяналт сайжирна
Зочин [103.212.162.187] 2025-01-26 19:19:05
Зөв хө
Зочин [103.212.116.160] 2025-01-24 16:13:36
Хайбер Милайг дууриавал Монгол улс инфляцаас,төсвийн алдагдлаас салж эх орноо хөгжүүлэх юм биш үү? Ер нь авлигаас ангид байж чадах хүнээрээ төрийн өмчийг мануулаарай.
зочин [202.9.46.59] 2025-01-24 12:01:04
үлс төрчдиин хуивалдаанаар үил ажилгааг нь зогсоосон хувиин хэвшлүүд буруутаи этгээдүүдээс хохирлоо төлүүлмээр баина та туслаараи дэмжээрэи
Guest [66.181.161.81] 2025-01-24 10:49:24
8 жилийн турш ирээдүй цаг дээр ярьсаар дууслаа даа энэ нэг махан толгой. Үнэхээр оюуны чадал нь дутах юм байна.
Ман [66.181.183.174] 2025-01-29 16:23:00
Өрөвдмөөр .Мянгуужин новш доо.Идэж ууж болсон бол зайлмаар нрвш доо
Зочин [103.57.95.242] 2025-01-24 08:19:58
8 ЖИЛ ЮУ ХИЙСЭН БЭ ХӨГЖИЛТЭЙ ОРНООС 100 ЖИЛЭЭР ХОЦОРЧ ЯВАА МОНГОЛД ЦАГ ХУГАЦАА АЛТНААС ҮНЭТЭЙ. ХУЛГАЙЧААР ДҮҮРСЭН НАМААЧ ЦЭГЦЭЛЖ ЧАДСАНГҮЙ НАМЫН ДАРГАААА. 8 ЖИЛ ДАНГААРАА БҮРЭН ЭРХ МЭДЭЛТЭЙ ТӨР БАРЬЛАА ЗОРИГИЙН ХЭРЭГ. ЭЛБЭГДОРЖ ГЭЖ БАЛАЙРЧ БАЙХААР АЖЛАА ХИЙГЭЭЧ
Зочин [202.126.90.180] 2025-01-23 23:17:19
Гоё шаах юм аа, хийх гэж байна, түүхэнд анх удаа тэгэх гэж байна, түүхэнд анх удаа ингэх гэж байна, ямар ч үр дүн байхгүй. Үнэхээр хогийн новч
Зочин [202.126.88.149] 2025-01-23 21:29:14
Гэртээ авчирж дууддаг хар ажилчдын хамаатнууд нь орон сууцны айлуудын түлхүүрүүдийг олж аван, орон сууцны айлуудаар хууль бусаар орж, хулгай хийж байна. Монголын цагдаа нар орон сууцаар дагнасан хулгайчдын эсрэг юу ч хийхгүй байна.
Зочин [202.55.188.82] 2025-01-23 21:23:48
Муу
А.Жигжэн сүрэн [202.55.188.113] 2025-01-23 20:23:20
Гоё байлааа
Зочин [202.126.91.217] 2025-01-23 19:23:37
Сайн хүнийг дарга болгоорой