Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Шуурхай штабын зөвлөхөөр ажиллана

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр болов. Энэхүү хуралдаанд эрдэмтэн, судлаачид, УИХ-д суудалтай нам, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар оролцжээ.

Хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн төлөв, шинээр болон одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон байна.

Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгох зорилгоор Туулын хурдны зам, Тойрог зам, Сэлбэ хурдны замын төслүүд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Сэлбэ дэд төвийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хийн түлш ашиглан гэр хорооллын зарим айл өрхийн халаалтыг шийдвэрлэх ажлын явцыг хэлэлцжээ.

Хуралдааны үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийн явцыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг онцолсон байна.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болжээ.

Тус штабын ээлжит хуралдаанаас энэхүү шийдвэрийг гаргасан байна. Мөн хуралдаанаар Хөшигийн хөндийн туннелийг Сэлбийн хурдны замтай холбох авто замын төслийн танилцуулгыг сонсчээ.

Энэ үеэр Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод, Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Энэхүү төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг" гэж хэлсэн байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.39] 2025-01-27 21:40:35

энэ гарууд аливаа нэг хэрэг нь илрэх дөхөхлээр ийм ажилд бушуухан шургалаад авдаг шүү

Зочин [59.153.112.119] 2025-01-27 18:18:57

Зөнөг өвөө болио

Зочин [133.106.146.237] 2025-01-27 20:56:12

sorog huchin gej ali ch shatand b.haa boliloodoo…bugd neg honjild orood awlaa…yaandaa monholchuud maaji

Зочин [66.181.183.212] 2025-01-27 17:55:20

ХӨӨХ! Ясан гоё гоё юм ярьдаг юмбэ? Энэ хүн өөрөө хотын дарга байхдаа юу хийж гийгүүлсэн юм? Одоо юу яриад дэмийрээд суунам дээ өвөө минь! Тэр үедээ энийгээ сэтгэж хийхгүйдээ

И [103.168.34.188] 2025-01-27 17:15:39

Нээрээ хогнч уут тараасан баатар байнашдээ. Өөр хийсэн юм байхгүй шүү

Зочин [202.126.89.127] 2025-01-27 16:52:07

Өөрөө засагдарга байхдаа огт хийж чадаагүй байж одоо яаж юу зөвлөх билээ.

Зочин [66.181.182.238] 2025-01-27 15:35:28

дэмий дээ дэмий, энэ хүнээс ямар ч үр дүн гарахгүй

Зочин [59.153.115.21] 2025-01-27 14:53:27

Өмхий салга цагаан толгойтой өвгөн хор найруулж өөрийгөө л баяжих замыг засна биз шахаад шахаад наад өвгөн баатраас чинь баас ч гарахгүй хөгжлийн садаа түүний оронд эмгэнээ тойгдоод гэртээ суу

Зочин [45.117.34.189] 2025-01-27 14:08:52

Ёооё энэ хөгшин л дутаж гэнэ. Зайл цаашаа

bas [66.181.178.219] 2025-01-27 13:38:31

Маш зөв. Энэ хүн л хотод өөрчлөлт эхлүүлсэн шүү!

bas l [103.57.92.136] 2025-01-27 13:29:33

ийм сайхан баатар хүнээр удирдуулах бид их азтай хүмүүс шүү

Зочин [103.71.100.75] 2025-01-27 12:52:25

лалар батүүл өөрөө хотын дарга байхдаа МАН -ханыг халж шоронд хийнэ гэж занаж зүхэж хүүхэддээ тендер өгсөөр байгаад олны дургүй хүргэж зайлсан. Өөрөө бол үнэн намчирхсан хоосон толгой өвгөн дөө

Зочин [202.72.243.182] 2025-01-27 12:26:53

Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ньпу болсон бэ

зочин [59.153.112.18] 2025-01-27 11:30:49

Зөв л бна үнэхээр хотоо өөд татаж хөгжүүлэх гэж байгаа бол энэ хүний үгийг сонсох зөвлөгөөг авах хэрэгтэй. Анх метро байгуулна гэж ярьж олныг цочроож байсан биздээ.

Зөвлөх [66.181.188.237] 2025-01-27 09:59:36

Төсвийн мөнгөөр нь нэг наст цэцэг тарьж айль бүрт хогний ногоон уут тараах бөйх


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.