НИТХ-ын lll хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг хэлэлцэнэ
Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
08.00 цагт
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл эхэллээ.
10:00 цагт:
-УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хурдан морины уралдааны талаар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.
-НИТХ-ын lll хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандарт зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
11:00 цагт:
Москвагийн Улсын их сургуулийн 270 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар Төгсөгчдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийнэ.
-Нярайн хүйн халдварт өвчний хор уршиг болон хүний эрхийн асуудлаар эрх нь зөрчигдсөн иргэн “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070
13:30-17:45 цагт:
Ойн салбарт хэрэгжиж буй Олон улсын төслүүдийг уялдуулах, мэдээлэл солилцох уулзалт Туушин зочид буудалд болно. Утас: 99 407134
15:00 цагт:
Оросын шинжлэх ухаан, соёлын төвд эх орны дайнд Ленинградын бүслэлтээс гарсны 81 жилийн ойд зориулсан уулзалт болно.
БУСАД
-Урлаач Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг Чингис хаан Үндэсний музейд дэлгэнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
Хилийн чанадад:
-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [202.131.225.53] 2025-01-27 09:42:29
утаагүй л болмоор бна, чадахгүй бол тэгээд , ,