Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийг буруутай гэж үзжээ

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өгөх үеэр Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг улсын мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дагнан явуулж, Нийслэлийн Прокурорын Газар(НПГ)-аас хяналт тавьжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Б болон компанийн ажилтан Ч.Р нарт хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас тухайн үед замын хөдөлгөөнд зорчиж явсан дөрвөн энгийн иргэн, ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван алба хааг буюу нийт долоон хүний амь насыг хохироосон. Мөн ослын улмаас таван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, нэг хүнд хүндэвтэр гэмтэл учирсан, иргэдийн болон хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хохирол, хор уршгийн хэмжээ 18.8 тэрбум төгрөг байгаа аж.

Тус хэргийн талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа мэдээлэхдээ, "Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 8 төрлийн, 98 шинжээчийн дүгнэлт гаргасан. Осолтой холбоотой таван шинжээчийн дүгнэлт гарсан. Хавцаст хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд дээр тулгуурлаан осол гарахад Patrol маркын машины жолоочийн буруутай үйлдэл байхгүй, харин "Дашваанжил" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсантай холбоотой уг гэмт хэрэг гарсан гэх дүгнэлт гарсан. Улмаар "Дашваанжил" ХХК-ийн удирдлага болон ажилтны Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 10.6 буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
  • 11.3 буюу хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хунд гэмтэл учруулах
  • 11.5 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэсэн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.101] 2025-01-30 12:22:25

Нарийн уулзварт том траск эргэхэд жижиг тэрэг давхар эргэхгүй дүрэм бий шүү дээ. Том тэрэг ардаа анхааруулах тэмдэг /it makes wide turn/ гэх мэт бичээс баых ёстой олон улсын жишиг байгаа. Том тэрэгний ачих буулгах хоолой хаалт хамгаалалтгүй баысан нь аюул тарьсан. Гэхдээ жижиг машигы жолооч бас буруутай байхад яагаад мулталж бгаа юм бэ?!

Зочин [203.91.115.55] 2025-01-30 11:18:18

Буруутай нь үнэн. Гол нь хохирлыг яаж барагдуулах вэ?

ЗОЧИН [60.34.125.198] 2025-01-29 10:41:32

ДАШВААНЖИЛИЙН МАШИНААС ЯАГААД ТЭНД ГАЗ АСГАРАХ БОЛСОН ШАЛТГААН НЬ ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭН, ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧИРСАНД ХЭН БУРУУТАЙГ ТОГТООХ ХАМГИЙН ГОЛ ШИЖИМ БОЛНО. ТЭГЭХЭЭР ГАЗ АСГАРАХАД МАШИНЫ ЯМАР ЭД АНГИ ЮУНААС БОЛЖ ГЭМТСЭНИЙГ ТОГТООХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ. ЭНД ХАЖУУД НЬ ЗОГССОН ПАТРОЛ МАШИН ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ, ЗАМЫН ТОЙРУУГИЙН РАДИУС СТАНДАРТ ХЭМЖЭЭТЭЙ БАЙСАН УУ Г.М. АСУУДЛУУДЫГ ЗААВАЛ ТОГТООХ ЁСТОЙ БАЙХ. МАШИНААС ГАЗ АСГАРААД БАЙХАД ГАЛ ГАРААГҮЙ, БҮР ЦААНА ЗОГСОЖ БАЙСАН МАШИНУУД, ХҮМҮҮСЭЭС ГАЛ ГАРЧ ГАЗТАЙ МАШИНРУУ, ОЙР ХАВИЙН БАРИЛГА, МАШИНУУДРУУ ТАРХАЖ ИРСНЭЭС МАШИН ДЭЛБЭРЧ ЁМКОСТЬ ШИДЭГДСЭН, БАЙШИН, МАШИНУУД ШАТСАН НЬ ИЛТ БГАА. ТЭГЭХЭЭР ДАШВААНЖИЛИЙН МАШИНААС ЯМАР НЭГ ШАЛТГААНААР, ЗА БҮР ХҮНДРҮҮЛЭЭД ЗААВАРЧИЛГАА ӨГӨӨГҮЙГЭЭС Ч, МАШИН ГЭМТЭЛТЭЙ БҮРЭН БУС БАЙСНААС Ч ГАЗ ГАДАГШ АЛДАГДАЖ АСГАРСАН БАЙЛАА Ч ГАЗТАЙ МАШИНААС ЭХЭЛЖ ГАЛ ГАРААГЙ НЬ ИЛТ БГАА. ТЭГЭХЭЭР ДАШВААНЖИЛ КОМПАНИ ГАЛ ГАРСАН, ТҮҮНЭЭС БОЛЖ ХҮН, ЭД МАТЕРИАЛЫН АСАР ИХ ХОХИРОЛ УЧИРСНЫ ХАРИУЦЛАГЫГ БҮРЭН ХҮЛЭЭХ ЁСГҮЙ.

Зочин [66.181.186.224] 2025-01-28 15:51:56

зүгээр л байж байгаад хэрэгт холбогддог байж болохгүй ээ

Зочин [202.55.188.39] 2025-01-27 21:43:32

патролын жолооч элбэгдоржийн хүү гэж шуугиад бсн энэ үнэн үү..үнэн бол элбэгдорж хүүгээ авч гарчээ гэж оилгохоос..худал бол патролын жолоочын гаи гэж үзэж бна

Зочин [66.181.160.2] 2025-01-27 14:31:13

Patrol маркийн машин хажуугаар нь даарч ороогүй бол аюулгүй байх байсан гэтэл суудлын автомашин мөргөсөн учраас осол гарсан. 1т стандарт ярьж байгаа бол эхлээд авто машин зөрчих хэсгийн замаа стандартын дагуу барьсан уу гэдэг асуудалтай 2т монгол улсад бүх зүйл стандартын дагуу явдаг байсан бол хэзээ ч ийм асуудал гарахгүй

Зочин [202.9.41.39] 2025-01-27 14:07:00

Эрсдэлтэй нь үнэн. Компани зохих хэмжээнд буруутай. Баатаржав та хариуцлагаа хүлээнэ үү

Зочин [202.126.90.204] 2025-01-27 13:57:26

ДАШВААНЖИЛ 100%буоуутай одоо ч энэ компани эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгааг Үгүйсгэхгүй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.