“Pegasus” ашиглан, 578 улс төрчийн утсыг чагнажээ

Aдмин / Гадаад мэдээ

Польшийн тагнуулын алба Израилийн тагнуулч “Pegasus” программыг ашиглан, өөрийн улсын 578 улс төрчийн утсыг чагнасан талаар “Rzeczpospolita” сонин мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, тус программыг анх Авлигатай тэмцэх газрын санаачилгаар худалдаж авсан байна. Улмаар тэдний олж авсан мэдээллийг Дотоодын аюулгүй байдлын газар (HSA), Цэргийн сөрөх тагнуулын алба (MCS) болон цагдаа нар ашиглажээ.

“Rzeczpospolita” сонинд “Үүний зэрэгцээ AVB болон SVK компаниуд “Pegasus” программ хангамж ашиглан олж авсан мэдээллийг ашигласныхаа төлөө Авлигатай тэмцэх товчоонд мөнгө төлсөн” гэж бичсэн байна.

Мөн Цэргийн сөрөх тагнуулын алба банкны данс руу жилд 4 сая злот буюу 1 сая орчим ам.доллар шилжүүлдэг тухай мэдээлжээ.

Эх сурвалж: BANKIER, TASS, RZECZPOSPOLITA
Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.