Шүүхүүд Ерөнхий сайдын олон нийтийг турхирсан үйлдлийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд түгээж байгаад дараах залруулгыг гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэргийн шүүх “газар олгох” эрх мэдэл хэрэгжүүлдэггүй талаар:

Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад “өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод төлөвлөлтгүй газар олгосноос ногоон байгууламжгүй болсон”,

“Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар /отоглох/ газар олгож байшин хороолол барьсан”, “Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд байшин хороолол барьсан” гэх зэрэг асуудал яригдаж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “... захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхөд бүгд шүүгч нар байгаа, шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан” гэх зэргээр мэдэгдэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эсэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргадаггүй бөгөөд өнгөрсөн бүх цаг хугацаанд Улаанбаатар хотод, Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан болон тийм шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд нь дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нар, түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс /Зайсан, Их Тэнгэр зэрэг бүх амууд/-д газар олгох эрх мэдлийг Байгаль орчин, аялал жуулчлал /одоогийн нэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/-ын сайд дангаараа хэрэгжүүлсээр иржээ.

Улаанбаатар хот болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын олгосон газар дээр барилга байгууламжууд, байшин хороолол барих зураг төслийг нийслэлийн Ерөнхий архитектор баталж, холбогдох зөвшөөрлүүдийг Засгийн газрын харьяа агентлаг, яамны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд олгодог юм.

Бүх шатны Засаг дарга болон сайдыг Монгол Улсын Ерөнхий сайд томилдог бөгөөд эдгээр нь үе үеийн Засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн асуудал байсан болно.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны цахим хуудсанд нээлттэй байршуулсан мэдээллээс үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд өнөөгийн байдлаар нийт 2016 нэгж талбар газар ашиглах эрх иргэн, хуулийн этгээдэд олгогдсон байна. Эдгээрийн цөөн тохиолдолд нь газар ашиглах эрхтэй холбоотой маргаан үүсэж, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн нь шүүн таслах ажиллагааны статистикаас харагдана.

Тухайлбал, 2023 онд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2018-2022 оны 5 жилийн хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой 62 хэрэг маргааныг хяналтын журмаар хэлэлцсэн.

Энэ нь нийт олгосон 2016 нэгж талбар газрын 3 хувьтай тэнцэх бөгөөд уг 62 хэргийн 32 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, 15 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, 11 тохиолдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан агуулгатай шийдвэр гаргаж байжээ.

Захиргааны хэргийн шүүх нь “газрын наймаачдад хариуцлага тооцох” чиг үүргийг хуулиар хүлээдэггүй бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон, эрх нь зөрчигдсөн гэж өөрийгөө үзсэн хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр үүссэн “маргаан шийдвэрлэдэг”, түүнчлэн Засаг дарга, сайдын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг шүүхийн журмаар сэргээх үүргийг хуулиар хүлээдэг болно.

Захиргааны хэргийн шүүхийн шүүн таслах ажиллагаа нь бүхэлдээ Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу явагддаг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаанд, тухайлбал газрын маргааны хувьд, хариуцагч Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төлөөлөл биечлэн оролцож, тайлбар, нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэгч талтай шүүхийн өмнө мэтгэлцдэг, түүнчлэн шүүхээс гаргасан бүх шийдвэрүүд шүүхийн шийдвэрийн цахим сан shuukh.mn хаягт олон нийтэд нээлттэй байршиж байна.

Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн - Ерөнхий сайдын мэдэгдлүүдэд удаа дараа дурдагдсан “захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ноцтой мэдээлэл бөгөөд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байхад хууль ёсны арга замаар асуудалд хандахгүйгээр, олон нийтэд хандаж “захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар авлига авдаг”, “байрыг орцоор нь шүүгч нар авсан байгаа”, “шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна.

Засгийн газрын “мега төслүүд”-тэй холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн талаар:

Захиргааны хэргийн шүүх нь “тендерийн хууль”-ийн дагуу тендер шалгаруулалттай холбоотой, тендерт оролцогчоос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн маргааныг шийдвэрлэдэг бөгөөд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн явуулах нь холбогдох яам, агентлаг, худалдан авах ажиллагааны газар болон тендер зарласан этгээдээс томилогдсон Үнэлгээний хорооны үүрэг болно.

Захиргааны хэргийн шүүх нь санаачилгаараа ямар нэг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг хянасан, оролцсон, эсхүл бүх тендерийг шийдвэрлэсэн тохиолдол байхгүй бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020-2024 оны хооронд /сүүлийн 5 жилд/ тендер шалгаруулалттай холбоотой нийт 42 маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн, 2020 онд 19, 2021 онд 14, 2022 онд 2, 2023 онд 1, 2024 онд 6 хэрэг байна.

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 “мега” гэх төслүүдэд холбогдох ямар нэг тендерийн маргааныг 2020-2023 онд захиргааны хэргийн шүүхүүд огт шийдвэрлээгүй бөгөөд 2024 онд нэг буюу “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын станцыг барих гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” тендертэй холбоотой маргааныг захиргааны хэргийн 3 шатны шүүх хэлэлцэн, 2024 оны 12 дугаар сард хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, уг тендерт оролцсон 2 этгээд болох “Митайм интернэйшнл” ХХК болон “Чайна Вэстэрн Павр Индастриал” ХХК, “Майнс Ап” ХХК, “Бээжин Бэйжонг Уурын турбин генератор” ХХК-уудын түншлэлээс уг тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн гэх агуулгаар маргаж, “Митайм интернэйшнл” ХХК-аас Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар:

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр /128/ШШ2024/0573 дугаар шийдвэр/ анхан шатны журмаар шийдвэрлэсэн;

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр /221/МА2024/0575 дугаар магадлал/ нэхэмжлэгч болон хариуцагч Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хорооны гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлэсэн;

- Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр /001/ХТ2024/0138 дугаар тогтоол/ гуравдагч этгээд болон хариуцагч Сангийн яамны гаргасан гомдлоор хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг /шүүх хуралдаанд хариуцагч Эрчим хүчний яам болон тендерийн Үнэлгээний хороо гомдлыг дэмжиж оролцсон/ хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Түүнчлэн өөр нэг маргаан буюу нийтийн эрх ашгийг төлөөлөн “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уул, Зөөвч овоо, Өмнөт гэдэг газруудад Франц улсын Орона группийн охин компани “Бадрах Энержи” ХХК-ийн эзэмшилд байх MV-018914, MV-018915, MV-018916 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсэж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Эдгээр шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, бодит баримтуудаас үзвэл, “мега төслүүдийн 60 хувь шүүх дээр шийдэгдсэн”, “бүх мега төслүүд захиргааны шүүх дээр гацаж байна”, “төслүүдийг нь шүүх гацаагаад байгаа” гэх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдэл бодит үнэнд нийцэхгүй болно.

Түүнчлэн, “шүүгч тендер авсан”, “авлига авч тендерийн хэрэг маргаан шийдвэрлэсэн” асуудлын талаар мэдсэн, мэдээлэл авсан тохиолдолд аливаа этгээд уг асуудлаар гэмт хэргийг шалгах, мөрдөх үүрэгтэй байгууллагад мэдээлэл, баримтаа өгч шалган шийдвэрлүүлэх үүрэгтэй, ийм гэмт хэрэг, сахилгын зөрчил үйлдсэн гэх сэжүүр, баримт байгаа бол холбогдох шүүгчийн талаарх мэдээллийг зохих байгууллагад нь өгч шалгуулах арга хэмжээ авахын оронд Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдээлэл удаа дараа хийж байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх үр дагаварт хүрч болохыг дурдах нь зүйтэй.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Сэтгэгдэл

Иргэн [59.153.115.49] 2025-01-29 17:06:40

Шүүх бол хуулиа дээдэлдэггүй,баримталдаггүй өөрсдийн үзэмжээр асуудалд ханддагаас болж ард түмний дунд нэр хүнд нь маш ихээр унасан нь үнэн,жирийн иргэдэд хууль үйлчилдэг,Авлигачид,хулгайчид,луйварчид,албан тушаалтнуудад үйлчилдэггүй тэднийг хамгаалдаг,өмгөөлдөг хуультай,шүүхтэй болсон гэж ойлгогдох хүртлээ ялзарсан,Оюун-Эрдэний шаардлага тавих нь маш зөв,үүнийг ард түмэн тавиад байгаа,Шүүх хараат бус байна гэхээр тэд хуулийг дураараа тайлбарлаж хүссэн шийдвэрээ гаргадаг,хуулиа зөрчөөд үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш.Нөгөө талаар Шүүхэд,Шүүгчдэд хэн ч шаардлага тавьж,шүүмжилж болохгүй гэсэн үг бүүрч биш.Тэд өөрсдийгөө дахрлагдсан,хуулиар хамгаалагдсан,хэнч халддаггүй бурхан мэт амьтад гэж үзэж шүүмжилэнгүүт урдаас нь нохой мэт боргож байдаг болтлоо ялзарсан нь үүгээр харагдаж байна.Үүнд бүх шүүгчид тийм гэж үзэхгүй байна өргөсөн тангарагтай үнэнч шудрага шүүгчид цөөнгүй байгаа,тэндний нэр хүндийг унагаж байгаа Хонгилын Шүүгчид,Дээд Шүүхэд олон жил ажиллаж эрх мэдлээ,хуулиа мөрддө

Шүүх хууль [66.181.186.114] 2025-01-29 13:42:24

Өөрсдөө сайхан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчооч. Хамаг булайгаа дуудуулж байхаар

Зочин [202.126.93.109] 2025-01-29 11:48:03

Нэр хүнд нь сэвтэх нь бүү хэл бузартчихсан байхад чинь өөрсдийгөө өмөөрч тэнэгтэх юмаа . Хуулиа өөрсдөө гууль болгочихсон байж бас хууль ярьж тэнэгтээд байх юмаа

ЗОЧИН [60.34.125.198] 2025-01-29 09:53:24

ЭНЭ ЕС УДАА ДАРАА ЯМАРЧ НОТОЛГООГҮЙ, ЭНЭ ЕС ХУУЛЬ, ТОГТООЛД ҮЛ НИЙЦЭХ, ЭСВЭЛ ӨӨРИЙГ НЬ ХЭН НЭГЭН ШҮҮМЖИЛСЭН, СӨРӨН ХҮЧНИЙХНИЙХЭЭ ХЭН НЭГНИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ БУРУУТГАСАН ӨӨРИЙНХЭЭ ЯРЬЖ ХЭЛЖ БУЙ БОЛЧИМГҮЙ ЗҮЙЛСИЙГ ЗӨВТГӨХДӨӨ ДАНДАА ХУУЛИЙНХАН, ШҮҮХИЙХНИЙГ БУРУУТГАСАН, ТЭД Л ТЭДГЭЭРИЙГ ХАМГААЛААД, ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ БУРУУ ШИЙДЭЭД БАЙНА ГЭХ НЬ УЛИГ БОЛСОН Л ДОО. ЭНЭ НЬ ЕС ГЭХ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН ӨӨРӨӨ ЯМАР ӨЧҮҮХЭН БОДОЛТОЙ, УХААН САНААТАЙ, ӨӨРИЙГЭЭ ЯМАГТ ХАМГААСАН, УЛСЫГ УДИРДАХ ЗАНГАРАГГҮЙ ӨЧҮҮХЭН АМЬТАН ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА. ЭХЛЭЭД ӨӨРИЙГЭЭ ХАР ГЭЖ ЕС-д ЗӨВЛӨЕ.

Зочин [59.153.115.39] 2025-01-28 23:47:48

Шүүгч нар ихэнх нь баян амьдардаг шүү дээ!!! Ерөнхий сайдын хэлсэн үнэн шүү дээ!!!

Ж [103.212.117.136] 2025-01-28 22:23:22

Эргүү шүүгч нараа энэ олон сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд ЕСайдын талд бна хараач авилгач шүүгч нараа

Зочин [66.181.186.86] 2025-01-28 20:25:26

Шүүх хяналтын тогтолцоог шинэчлэх цаг болсон. Мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэгийг бүгд мэднэ. Анх удаа шүүмжлүүлсэн чинь өвдөж байна уу. Өвдөж байвал шүүмж байгаа Онсон байна.

Зочин [66.181.190.217] 2025-01-28 19:35:10

Шүүхэд итгэх монгол хүн нэг ч байхгүы гэхэд хилсдэхгүй. Та нар наад комментоо уншил даа. Олны санал ийм л бна. Ерөнхийлөгч эд нарыг зайлуулж чадахгүй гүлдийгээд бнаа гэдэг чинь нээнтэгэнд орсон л гэсэн үг. Оюун-Эрдэнэ. үнэнийг улалзтал хэлэх дээр шүүгч та нар ширээнийхээ ард муурч унах гэж байна уу?! Цаг цагаараа байдаггүй гэж эцэг өвгөд хэлсэн дээ.

Зочин [124.158.123.242] 2025-01-28 18:51:31

Аль шүүх байх нь ямар хамаа байна 1 үхрийн эвэр доргивол ... ер нь шүүгчид аль талд шийдэхээ хуулиа биш ,хэр гар хүндрүүлснээр болдог шүү дээ. Шүүгч нэртэй хүн Үхэхгүй юм шиг байгаа юм.

Зочин [103.57.94.223] 2025-01-28 18:07:22

Мэдэгдэл гаргаж байгаа нь шүүмжлэл байгаа онож байна. Юун нөлөөлөлд автах ,автах нь хэтэрсэн хэцүү болсон дампуурсан явдлыг үнэн хэлсэн. Ерөнхий сайд үнэн хэлсэн ард түмэнд, ард түмнээс сонгогдсон их хуралд хэлсэн шүү

Зочин [103.57.95.242] 2025-01-28 17:55:19

Шүүх хуулийнханд их учир бий шүү. Учрыг олж хужрыг тунгаах нэг сэвэлзсэн салхитай сайхан өдөр ирэх л байхдаа.

Зочин [66.181.161.127] 2025-01-28 17:45:02

Гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдлээ шүүгээд л. Шүүлгэхгүй байх сонирхол Засгийн газрын тэргүүнд байдаг л байх даа,

Ээнээ [202.126.89.128] 2025-01-28 17:44:06

Угаасаа шүүх ялзарсан гэдэг нь хэнд ч тодорхой зүйлд дээ.

Зочин [202.126.90.171] 2025-01-28 17:11:51

Shvvh shudraga bj uls oron hugjin bohir shvvgchid bgaa tsagt hulgaich awilgach mungutei hvn gemt hereg hiisen bol sul chuluutei erh duraaraa baidag ene bol shudraga bus shvvh prokroriin hiisen togtoltsoo odoo vvnees salah tsag in bolson shvv

Зочин [103.57.92.28] 2025-01-28 17:45:43

ЖДҮ, 14 ТЭРБУМ, ХБ, БУСАД САН, ТЭРЭЛЖИЙН ЭДЛЭН, НҮҮРС ШЭХ МЭТ ЯЛТ ҮЙЛДЭЛ БЗХЭНД НЭР НЬ ЗООЛТТОЙ ХҮРЭЛСҮХТЭЙГЭЭ ШҮҮХ ТОНИЛ

Зочин [66.181.190.74] 2025-01-28 16:44:27

Сахал Эрдэнэбилэгийг Шүүх явуулаа бикдэн. Унаад сэвтэх нэр хүнд Шүүхэд байгаа юм уу? Шүүхээм ял авсан этгээдийг ШШГ Газао суллаж явуулаад байвал шүүхийнхэнд ямар байх бол.

Ядарсан ард [202.126.91.20] 2025-01-28 17:12:13

Шүүх үнэхээр ялзарсан.Та нартай ард түмэн хэзээ нэг цагт үзэх л болно.Оюунэрдэнэ сайдын зөвөө.Авилгач,хулгайч,луйварчдыг шүүх л даврааж байгаа.Дорд ардад арслан барс шиг ханддаг хогийн ношнууд.

Зочин [202.126.91.147] 2025-01-28 16:40:47

Er ni zahirgaany shuuh shudarga shiiddeg bdal doroidson ni unen shdee.

Зочин [202.9.40.1] 2025-01-28 16:37:29

Ард олон ихэнх нь Ерөнхий сайдтайгаа хамт шүү!!!!! Шүүхийн дүр төрх, хонгилтой гэдэг нь батлагдсан .......олон гэрчүүд байгаа биз дээ....гэрчүүдтэй Шүүхийн сонсголыг хийцгээе !!!!! Оюун Эрдэнэтэй заргалдаад байгаа биш олон түмэнтэй заргалдаж байна гэдгээ ух!!!! Авлигачдын хэргүүд юу болж байна дааа !!!!! Хурдан шийдээч ....Баламжунай..............яачихав????????!!!!!

Зочин [66.181.183.70] 2025-01-28 17:45:57

Ямарч байсан шүүх данхын үгээр явахгй л байгаа юм байна есайдаас бол хараат бус ажиллаж чадаж л байгаа юм байна

Ард [202.126.91.20] 2025-01-28 17:33:55

Жирийн бид Аюурсайхан,Бадамжунай /олон хулгайч бий/ нар хэрэг хийсэн бол өнөөдөр сүнс сүүдэр,сэг зэм ч байхгүй байгаа.Жанхуу,хүзүүгүй новш нар ЯМАРЧ ЯЛ ЯНХ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР ЯВЦГААЖ БАЙНА.

Zochin [202.9.46.248] 2025-01-28 16:28:59

SHYYXED ITGEX XYN YLDSEN BILYY...

Гүйнэр [202.126.91.20] 2025-01-28 17:17:40

Шүүхд авилгач,нүүрсний хулгайчид,Ждү-гийн луйварчид итгэж байгаа.Жирийн олон түмэн итгэхгүй.ТА НАР МЭДЭГДЭЛ ГАРГААД ЯАДГИЙМ.АРД ТҮМНИЙГ ХЭЗЭЭ Ч ДИЙЛЭХГҮЙ ШҮҮ.ТЭСВЭРТ ХЯЗГААР БИЙ.

Зочин [139.5.216.149] 2025-01-28 16:21:18

МОНГОЛЫН шүүхийг орвонгоор нь өөрчлөхгүй бол Улс орон Авилагд идэгсэн нь хэвээрэй байх нь тодорхой!!!

Зочин [66.181.161.246] 2025-01-28 15:38:53

Энэ муусайн авлига хээл хахуульд идэгдсэн ялзарсан шүүгч шүүхийн байгууллага үнэнийг нь хэллээ гэж юундаа ингэдэг байнаа манайд хичнээн олон хэрэг шүүхийн шатандаа очоод л гацдаг ял завшдаг бас шийтгэгдэх гүй өнгөрдөг нь үнэн шүү дээ шүүхийн энэ заваан тогтолцоог үндэсээр нь таслан цус сэлбэх хэрэгтэй тэгж байж л шүүхийн хараат бус шударга явдал тогтоно шүү дээ хараат байдлын ард хамаг муу муухай бузар булай нь нуугдаж байгаа

Huz [122.201.23.66] 2025-01-28 15:09:32

Shuur ajillagaa haachsan be shuirdeech

Terbumtan nart [202.55.188.43] 2025-01-28 14:31:13

Shudarga shuugch bgaa gehdee shuuh suirsen bolohoor erunhii said helj bna yarij bna undeseeree soligd shuuhiin tolgoi deer Elbegi Erdenebileg gd gar hul ni bgaa ni unen hongil bgaa ni unen

Зочин [66.181.181.219] 2025-01-28 14:28:08

Шүүх шударга байсан бол Монгол Улс аль хэдийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх байсан гэдгийг иргэн бүр мэдэж байгаа шүү. Шүүгч авилга авдаггүй гэж бүү мэлз. Алхам тутамд ийм жишээ байгаа.

Зочин [202.21.116.171] 2025-01-28 14:12:11

Монголын шүүх ялзарсан нь үнэн шүү дээ.Олон түмнийг турхираад байсан юм байхгүй угаасаа нүдэнд ил байгаа шүү дээ. Өөрсдийнхөө алдаа завхралыг ойлгож засаж залруулахын оронд зараг залхай хийгээ л ётой жинхэнэ өт хорхой нь гозолзож байх шиг байна.

E [122.201.31.252] 2025-01-28 13:08:35

Ялзарсан авилга авдаг шүүгч нарыг бүгдийг хал та нарын нүглийг шүүдэг үйлийн үрийн шүүх байгаа шүү

Зочин [202.126.88.209] 2025-01-28 13:00:19

Оюунэрдэнийн түмэн зөв, элбэгдоржийн авилгач шүүгчдийг хөөн явуулах цаг нт ирсэн, та нараас болж Монгол улс сүйрч бна шүү, энгийн иргэнд маш хатуу мөнгөтэй хүнд гөлөг байдагдаа өөрсдөө ичих хэрэгтэй үйлийн үр хаалга андуурахгүй шүү

Иргэн [202.126.91.20] 2025-01-28 17:27:01

Тэр ерөнхий шүүгч Ганзориг нь шударга царайлсан авилгач.Гарцаагүй ЯЛ АВАХ Баяртцогт зөв зүгээр явж байна.Хөрөнгөтэй бол шүүх яах ч ү

Зочин [66.181.189.168] 2025-01-28 14:19:18

МАНАЙ ШҮҮХ, ПРОКУРОРЫН СИСТЁМ АВИЛГАД БҮРЭН ИДЭГДЭЖ НИЙГМИЙН ХӨРӨНГӨЛАГ ХЭСЭГТ ҮЙЛЧИЛДЭГ БОЛСОН НЬ ҮНЭН. ХИЧНЭЭН ХЭРГИЙГ ӨЧНӨӨН ЖИЛ СУНЖРУУЛЖ ДАРААД ЭЦЭСТ НЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ШАЛТГААНААР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН

Зочин [66.181.185.200] 2025-01-28 12:49:51

Bugdiig n halaachee

Зочин [202.179.27.212] 2025-01-28 12:30:49

хуцаа авилгач шүүгчдээ. та нарт итгэх хэн ч байхгүй

Г.Цолмон [202.126.91.20] 2025-01-28 17:20:30

Маш зөв.Шүүхийн ШУДАРГА БУС ЯВДАЛ ДААНЧ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ.

Зочин [103.212.118.194] 2025-01-28 11:37:37

Одоо нууц биш болсон ш дээ. Монгол улсын хөгжлийн саад болж байгаа газар шүүх, прокурор гэх энэ 2 байгууллага. Мөнгөтэй хүмүүст огт үйлчлэхгүй. Жишээ нь: Сахал Эрдэнэбилэг, экс Элбэгдорж, гар хөл Цагаан, мурьдаг Сайханбилэг, Бадамжунай. Мөнгөтэй хүмүүсийг шийдвэр гаргаад хоригийг цуцлаад явуулна. Ардаан хүүхэд үхэх гэж байхад нь эмчилгээнд ч явуулдаггүй. Гэхдээ энэ нийт шүүгч, прокурор биш 15 хувь орчим хүмүүсийн л үйлдэл гэж харагдаж байгаа. Энэ хүмүүсээ мэдсээр байж яаж ч чаддаггүй. Уул шүүх шудрага байя гэвэл эдгээр хортой хүмүүстээ шудрагаар арга хэмжээ авах ёстой.

Зочин [103.168.34.149] 2025-01-28 12:20:52

зөв

Иргэн [202.21.126.195] 2025-01-28 11:36:23

Оюунэрдэнэ асуудал нь хурцдаад ирэхээр л шүүх өөрөөс нь илүү хүмүүсийг хэвлэл зарим 1 хууль хяналтынханаар яриулаад л өөрөө яриад эхлэдэг .Иргэдийн анхаарлыг өөртөө биш бусадруу чиглүүлдэг тактик нь .Үүнд нь итгэдэг иргэд хэзээ ухаарч улс орныхоо хөгжлийн төлөө үр хүүхдийнхөө төлөө явдаг болох юм бол.Өнгөрсөн зүйлийг ярьж хугцаа алдсанаа өнөөдрийгөө ярьж гарц гаргалгаа гаргамаар л байгаа.Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй гэдэг нь л энэ дээ. Үнэнг хэлдэг хүмүүс бүгд таг болсон дуугарахаар л барьж хорино эсвэл хэрэг заавал хүлээлгэнэ нэр хүндийн нам унагаана.Улстөрд одоо орох хүн ховор болох хэрэгтэй.Энэ нөхдүүд хөгшин болтолоо төрөө удирдаг удирдуул сонгоод байгаа нөхдүүд.

Зочин [202.9.40.1] 2025-01-28 16:39:38

Өөрөө авлигач шүүгч үү....хамгаалагч ууу?????

Зочин [103.168.34.149] 2025-01-28 12:22:14

Оюунэрдэнийн зөв.

Зочин [122.201.31.35] 2025-01-28 11:25:48

99.9 хувь үнэн шүү дээ


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.