Ж.Энхбаяр: "Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ыг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2025.01.29/ өнөөдөр болж, “АТАР-4”тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар "АТАР-4" тогтвортой хөгжлийн аяныг зарлан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв тусгасан.
Бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн тарималыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлүүдийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжих, ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөж байна.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ нэмэгдэж байна. Энэ үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргалаа.
Ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлнэ. Мөн Засгийн газраас Атрын дөрөвдүгээр аяныг зарлан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв тусгасан.
Бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн тарималыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлүүдийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжих, ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөж байна.
Ойролцоогоор 150 мянган үхрийг махны, 50 мянган үхрийг сүүний чиглэлээр ашиг шимт үхрийг импортлох, үр хөврөл шилжүүлэн суулгах замаар сайжруулахаар зорьж ажиллана.
"АТАР-4" аяныг эхлүүлж, шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Атрын I, II аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980 орчим мянга га талбайг ашиглаж байна.
Тэр үед улсын хүн ам нэг сая гаруй байсан бол одоо 3.5 сая хүн амтай болсон. Ирэх 2040 онд 4 сая болох тооцоо гарч байгаа. Тиймээс хүн ам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангаж, эрчимжсэн гахай, тахиа, өндөг, сүүний аж ахуйг тэжээлээр хангах, нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд орж буй нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад одоогийн талбай хүрэлцэхгүй байгаа.
Иймд Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулж, Атрын дөрөвдүгээр аянг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна.
Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнг харахад, улсын хэмжээнд нийт 57.6 сая мал тоолсон. Бид 160 мянган тонн махыг дотооддоо нийлүүлэх буюу 6.1 сая малыг хэрэглэх боломжтой. Энэ нь махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана.
Мөн 3 сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг 2025 онд экспортлох боломжтой байна. Өнгөрсөн өвлийн хүндрэлтэй холбоотойгоор мал сүрэгт нэлээд хохирол учирч, 9.3 сая толгой малаар хохирол амссан.
Энэ оны байдлаар 4500 тонн мах экспортод гарчхаад байна. Атрын дөрөвдүгээр аяны гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж, үйлдвэрлэнэ.
“АТАР-4” аян эхэлснээр шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Атрын I, II аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980 орчим мянга га талбайг ашиглаж байна. Тэр үед улсын хүн ам нэг сая гаруй байсан бол одоо 3.5 сая хүн амтай болсон.
Ирэх 2040 онд 4 сая болох тооцоо гарч байгаа. Тиймээс хүн ам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангаж, эрчимжсэн гахай, тахиа, өндөг, сүүний аж ахуйг тэжээлээр хангах, нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд орж буй нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад одоогийн талбай хүрэлцэхгүй байгаа. Иймд Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулж, “АТАР-4” аяныг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна.
“АТАР-4” аяны гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарьж, ургуулж, үйлдвэрлэнэ” хэмээн мэдэгдсэн юм.
Энэхүү аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болох юм.
“АТАР-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр багцлан тариалангийн салбарын хөгжлийг цогцоор нь шинэ шатанд гаргах юм. Үүнд:
- Хөрс хамгааллын чиглэлээр тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулан талбайн хэмжээг 200 мянган га-аар нэмэгдүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулна.
- Төвийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг тэжээл үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлж, таримлын сэлгээнд буурцагт ургамлууд болон хүнс, тэжээл, тосны ашигт таримлыг оруулж, тэжээлийн таримлын дотоодын борлуулалтыг дэмжинэ.
- Тариалангийн орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг дэмжиж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
- Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй болгон малчид, тариаланчдад мэргэжлийн мэдлэг, ур чадварыг орон зай, цаг хугацаа үл харгалзан, тасралтгүй хүлээн авах боломжийг олгох, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, ложистикийн сүлжээг боловсронгуй болгоно.
Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байна" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [157.15.7.102] 2025-01-30 08:17:30
zaazzzz
G. G8vy8vffyf [202.9.41.60] 2025-01-29 21:01:05
Hubuvu9vf6v